Ёкозуна Харумафүжи өөрийн хүсэлтээр зодог тайлахаар шийдсэн тухай түүний дэвжээний багш, ояката Исэгахама мэдэгдлээ. Харумафүжиг гаргасан өргөдлийг багш нь өнөөдөр Сумогийн холбоонд хүргэж өгөх гэж буйгаа ч мэдээлсэн юм. Уржигдар Ёкозунагийн зөвлөл хуралдаж түүнд хамгийн хүнд шийтгэлийг ногдуулах ёстой гэсэн саналд зөвлөлийн гишүүд санал нэгдээд байсан юм.
Тэгвэл болсон явдалд олон хүмүүс маш ихээр харамсаж байгаа бөгөөд олон ч хүмүүс өөр өөрсдийн байр сууриа илэрхийлж байна.Мөн Асашёорюү Д.Дагвадорж аварга Харумафүжи Д.Бямбадоржод хандан твиттерхаягаараа урмын үг хайрлажээ. Тэрбээр “Дүү минь зодог тайлж байна. Эр хүний замын хүзүү урт! Эргээд уулзах нүүр гэж байдагдаа” хэмээжээ.

