Бээжингийн нэгэн хувийн цэцэрлэгийн багшийг удаа дараа хүүхдүүдэд хүчирхийлэл үзүүлсэн хэргээн өнгөрсөн бямба гаригт цагдаа нар баривчилсан байна.Тэрээр хүүхдүүдийг зүүгээр хатгаж үл мэдэх бодисоор тарьдаг байсан нь тогтоогдсон байна.Цагдаагийн газраас одоогоор түүний бүтэн нэрийг зарлаагүй байгаа юм.Энэ цэцэрлэгт явдаг байсан гурван настай охин “Багш нь бор өнгийн шингэн зүйлээр тарьж зүүгээр хатгасан.Улмаар хүүхдүүдийн өмнө танихгүй эрэгтэй хүнээр хувцсыг нь тайлуулсан , энэ явдал нууц хэнд ч хэлж болохгүй хэмээн анхааруулсан” гэж охин ээждээ хэлжээ.Одоогоор охин унтаж чадахаа больж шөнө болгон халуурдаг болжээ.Энэ мэтчилэн ийм байдалд орсон нилээдгүй байгаа гэдгийг хэллээ.Одоогоор хэрэгт цагдаагийн газраас эрүү үүсгэн шалгаж байгаа бөгөөд багш болон цэцэрлэгийн удирдлагуудыг ажлаас нь чөлөөлжээ.
