Холливудын жүжигчин Стевен Сигалыг олон хүн мэддэг ч харин түүний эхнэрийг Монгол бүсгүй гэж тэр болгон сайн мэддэггүй байна. Эрдэнэтуяа нь Говьсүмбэр аймгийн гаралтай. Тээрээр айлын цор ганц охин бөгөөд сүүлд Улаанбаатар хотод ирж сууришсан байдаг.
Цагтаа Монголын цэнгээнт бүжгийн “Хатан хаан” цол хүртэж байсан Батсүхийн Эрдэнэтуяа хатагтай түүний гурав дахь эхнэр билээ. Сигал 2001 онд Монголд ирж Чингис хааны тухай кино хийнэ, хатны дүрийн жүжигчин сонгон шалгаруулна гэж байхдаа ирээдүйн эхнэрээ “шалгаруулсан” юм. 2002 онд МУИС-ийн ОУХДС-ийг япон хэлний орчуулагч мэргэжлээр төгссөн Б.Эрдэнэтуяад хөтлөгч Э.Гантулгаас авахуулаад эвслийн засгийн газрын нэгэн сайд хүртэл ухаан мэдрэлгүй дурлаж явсан ч аль аль нь түүнийг Америк руу алдчихсан билээ. Таван жил хувийн туслахаар нь ажилласны эцэст Б.Эрдэнэтуяа түүний эхнэр болсон юм. Түүний талаар оросын нэгэн сайтад бичсэнээр /asiarussia.ru/ “Эрдэнэтуяа нь үзэсгэлэнтэй, маш их хөдөлмөрч жинхэн говийн Монгол бүсгүй” хэмээн онцолжээ














