Энэ долоо хоногт Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дээр сургуулийн насны хоёр хүүхдийг гурван залуу машиндаа чирч суулгаад, хээр зодож, дарамталсан хэрэг гарчээ. Хэдийгээр хүүхдүүдийг бэлгийн хүчирхийллээр дарамтлаагүй ч зодож, бэртээгээд гэрийн хаягийн мэдэж аваад гэрийнх нь гадаа буулгажээ. Хохирогч хүүхдүүдийн эцэг, эх нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүүхдүүдийнхээ гэмтлийн зэргийг тодорхойлуулж, түр хамгаалах байрандаа байрлуулах хүсэлтэй байгаагаа эмч мэргэжилтнүүдэд хэлсэн байна. Одоогоор болсон хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа бөгөөд эцэг эхчүүдэд хүүхэдтэй тавих хяналтыг сайжруулахыг анхааруулсаар байгаа юм.
