Фантастик продакшны бүтээл түүхэн сэдэвт “Зүрхний хилэн” Монголын уран сайхны киноны нээлтийг Австрали Улсын Сидней хотноо хийжээ. Энэ нь Австрали Улсад Монголын уран сайхны киноны нээлт хийсэн анхны тохиолдол бөгөөд тус улсад сурч, ажиллан амьдарч буй монголчуудын талархлыг хүлээсэн үйл явдал болжээ. Англи хадмал орчуулгатай уг киног Сидней хотод гурван өдөрт хоёр удаагийн давталттайгаар гаргахад 2000 орчим хүн үзэж сонирхсон бөгөөд үзэгчдийн тав орчим хувь нь гадаадын иргэн байжээ. Киноны нээлтэд Австрали Улсад суугаа Элчин сайд Б.Чулуунхүү, Монголчуудын холбооны төлөөлөгчид болон тус киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин М.Баярбат нар оролцсон байна.
Цаашид “Зүрхийн хилэн” киног Австралийн Канберра, Мелбурн, Брисбэн хотод гаргахаар төлөвлөөд байгаа гэнэ.

