Дуучин МУГЖ Т.Ариунаа “Космик” болон “Утасны чинь дугаар 3.0” дууны клипэнд түүний бага хүү Өнөболд тоглосон байна.
Сонирхуулахад Ариунаагийн том хүү Алдар “Хайр ийм өнгөтэй” хэмээх дууны клипэнд тоглож байсан юм. Энэ тухай дуучин маань өөрийн цахим хуудаснаа “Та бүхэндээ клипнийхээ нэгэн тайлал болох зүйлийг үзүүлж байна. Энэ дүрд тоглосон хүү бол миний бага хүү Б.Өнөболд байна аа! Эх хүн болсон хойно хүүгээ жоохноор нь төсөөлж яах бол, ингэх болов уу тэгэх болов уу гэж санаа зовж байлаа. Гэтэл хүү маань том эр болж, өөрөө хариуцлагтай ажиллаж байгааг нь хараад эр өсөж эсгий сунаж дээ гэж бодсон шүү” хэмээжээ.

