УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.8 дахь хэсэгт “Дэд хорооны бүрэлдэхүүнд орсон гишүүн харьяалагдах Байнгын хорооны бүрэлдэхүүнээс гарвал тухайн дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлөгдсөнд тооцно” гэж заасны дагуу Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнээс УИХ-ын гишүүн Гомбожавын Занданшатар, Дамдины Цогтбаатар нар чөлөөлөгдөж тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд Монгол Ардын намын бүлгээс УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Б.Энх-Амгалан, Ардчилсан намын бүлгээс УИХ-ын гишүүн Л.Болдын нэрийг тус тус дэвшүүлсэн бөгөөд УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Д.Оюунхорол нар Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд орох саналаа гаргасныг Байнгын хорооны хуралдаанд гаргасан горимын саналын дагуу нууц санал хураах хуудсаар санал хураалт явуулахад УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Б.Энх-Амгалан нар олонхийн санал авч дэмжигдсэн байна.
