БНХАУ-ын дарга Ши Жиньпин, тэргүүн хатагтай Пэн Лиюань нар АНУ-д хүрэлцэн ирлээ. Тэднийг Мэрилэнд муж дахь Эндрюс цэргийн баазын нисэх зурвасаас АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, тэргүүн хатагтай Меланиа Трамп нар угтан авсан байна. Трамп тавдугаар сард Бээжинд айлчилснаас хойш Хятад, Америкийн удирдагчид анх удаа нүүр тулан уулзаж байна. Ши Жиньпиний айлчлал гурван өдөр үргэлжилнэ.
Айлчлалын эхний өдөр түүнийг нисэх зурваст Трамп өөрөө угтан авсан нь онцгой үйл явдал байв. Учир нь Трампыг Бээжинд айлчлах үеэр Ши Жиньпин түүнийг ийм байдлаар угтан аваагүй юм.
Айлчлалын хүрээнд гаргасан мэдэгдэлдээ Ши Жиньпин “Манай хоёр улс дайсан бус, харин түнш байх ёстой бөгөөд хамтын ажиллагаанд суурилсан тогтвортой харилцааг хөгжүүлэх хэрэгтэй” гэдгийг онцолжээ.
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент “Fox News” хэвлэлд мэдээлэхдээ, хоёр улс худалдааны салбар дахь түр эвлэрлийн хугацааг сунгахаар тохиролцсон гэж мэдэгдсэн ч энэ айлчлал тогтворгүй, хувьсан өөрчлөгдөж буй нөхцөл байдалд өрнөж байна. Айлчлалын тухай мэдээллүүдийг үргэлжлүүлэн хүргэх болно.ЭХ СУРВАЛЖ: SCMP
