Засгийн газрын ээлжит хуралдаан энэ цаг мөчид Төрийн ордонд үргэлжилж байна. Уг хуралдаан өнөөдөр 08:00 цагт эхэлсэн бөгөөд дараах асуудлыг хэлэлцэж буй ажээ.
Малын гоц халдварт шүлхий өвчний талаар авах зарим арга хэмжээ, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны талаар авах арга хэмжээ , Интерполын эрх ямба, дархан эрхийн тухай ерөнхий хэлэлцээр, Малын түүхий сүү нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч нарт урамшуулал олгох журам, Эрчим хүчний экспортын хэтийн төлөв, Төрийн өмчит үйлдвэрийн талаар авах зарим арга хэмжээ, Хүн ам, орон сууцны 2025 оны завсрын тооллогын дүн -2026 оны ургацын урьдчилсан бланс зэрэг 20 гаруй асуудлыг хэлэлцэж байна.
