Дональд Трамп өнгөрсөн жилүүдэд хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ хоёр дахь бүрэн эрхийн хугацаагаа эхлүүлснээр илэрхийлсэн хөрөнгө оруулалт болон хөрөнгө орлогын хэмжээ нь эрс өссөн үзүүлэлттэй байна. Тэрбээр 927 хуудас бүхий хөрөнгө орлогын мэдүүлэгтээ хөрөнгө, орлогын үүнээс илүүг ил тод болгоод зогсохгүй, криптовалютын салбарт ч идэвхтэй оролцож эхэлснийг харуулж байна.
Энэ саруудад Трамп өөрийн хөрөнгө оруулалтаас нийтдээ нэг тэрбум ам.долларын ашгийг олсон тухай эх сурвалж мэдээлж буй. Тухайлбал, Трамп мийм койноос 635 сая ам.долларын роялти орлого олсон нь мэдүүлэгт туссан бөгөөд уг койныг тэрбээр ерөнхийлөгчийн албан тушаалд орохдоо гуравхан хоногийн өмнө гаргасан бөгөөд орлогын хэмжээ нь ханшийн уналтаас үл хамааран өсөлттэй байсаар байна.
Мөн Трамп “World Liberty Financial” нэртэй криптовалютын компанид хөрөнгө оруулж, 500 сая ам.долларын ашиг олжээ. Энэ фирмийг Трампын хөвгүүд болон тусгай элч Стив Виткоффын хүүхдүүд хамтран үүсгэн байгуулсан төдийгүй, компаниас олсон ашиг нь түүний хөрөнгийн багтаамж, стратегийн шинэ чиг хандлагыг тодорхойлж буй юм.
Трамп өмнө нь криптовалютыг шүүмжилдэг байснаас гадна, биткойныг залилан, хэт их уналт, тогтвортой бус байдал зэрэг шүүмжлэлд өртүүлж байсан. Гэвч сүүлийн үеийн хөрөнгө оруулалтын үр дүн нь энэхүү байр суурийг өөрчлөх болов уу хэмээн шинжээчид үзэж байна.
Энэ оны эхэн үеэс өмнөх жилийн мөн үеийн орлогоос бараг хоёр дахин өссөн нь Трампын хөрөнгө оруулалтын стратегийн өөрчлөлт, валютын зах зээлийн хөдөлгөөнтэй холбоотой байж болохыг судлаачид онцлон дүгнэж байна. Тухайлбал, 2022 онд тэрбээр 600 сая ам.долларын орлогыг мэдүүлж байсан бол, энэ жил нэмэгдсэн орлого нь олон улсын хөрөнгийн зах зээл, крипто салбарын өсөлттэй шууд холбоотой гэж үзэж байна.
Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн даргын орлогч Анна Келли эдгээр хөрөнгө оруулалтыг ёс зүйн хувьд зөрчилдөөнгүй хийгдэж буйг онцолж, “Ерөнхийлөгч ч, түүний гэр бүл ч ашиг сонирхлын зөрчилд ороогүй бөгөөд эдгээр хөрөнгө оруулалт нь Америкийн ард түмний эрх ашгийн хүрээнд хийгдсэн” гэж мэдэгдэв. Тэрбээр мөн, Трамп болон түүний засаг захиргааны шийдвэрүүд нь ард түмний ашиг сонирхолд нийцэж буйг онцлон тэмдэглэж байна.
Түүнчлэн, Трампын гэргий Меланиа өнгөрсөн жил нээлтээ хийсэн баримтат кино, NFT-үүдийн борлуулалтаас нийтдээ 16.7 сая ам.долларын орлого олсон нь тус салбарын шинэ чиг хандлагыг харуулж буй юм.
Энэхүү мэдээлэл нь Трампын хөрөнгө оруулалт, бизнесийн стратеги, мөн улс төрийн хэмжээнд криптовалютыг ашиглах шинэ орон зайг нээж буйг илтгэнэ. Түүний хөрөнгө, орлогын өсөлт нь Америкийн эдийн засаг, мөнгөний зах зээлд шинэ хандлага, шинэ бодлогын шийдлүүдийг санаачлах үндсийг бүрдүүлж болох юм. Гэхдээ криптовалютын зах зээл нь үргэлж давтагдашгүй тогтворгүй байдал, эрсдэлтэй тул цаашид энэ салбарын хандлага, хууль эрх зүйн шинэчлэлтүүд хэрхэн өрнөх нь нийгэм, эдийн засгийн хувьд чухал ач холбогдолтой гэж шинжээчид үзэж байна.
ЭХ СУРВАЛЖ: BBC
