АНУ-д сүүлийн үеийн хамгийн том хөрөнгө оруулалтын төлөвлөгөө хэрэгжиж эхэлж байна. Тодруулбал, Ерөнхийлөгч Дональд Трамп “Truth Social” платформоор дамжуулан мэдэгдсэнээр, тус улс Техас мужийн Браунсвилл хотод газрын тос боловсруулах шинэ үйлдвэр байгуулж буйгаа албан ёсоор зарлалаа. Энэ төслөхөд нийтдээ 300 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ нь АНУ-ын эрчим хүчний салбарт хамгийн том хөрөнгө оруулалт болох юм.
Энэхүү стратегийн төсөл нь “America First Refining” компанийн гүйцэтгэхээр төлөвлөж буй бөгөөд Энэтхэгийн томоохон корпораци “Reliance Industries” хамтран хэрэгжүүлэхээр болсон нь давуу талтай. Төслийн гол зорилго нь дотоодын шатахууны хэрэгцээг бүрэн хангаж, экспортын боломжийг нэмэгдүүлэхэд оршиж байна. Мөн энэ үйлдвэр нь АНУ-ын аж үйлдвэр, эдийн засгийг бэхжүүлэх, олон мянган өндөр цалинтай ажлын байр бий болгох зорилготой гэнэ.
Тус төсөл нь олон улсын зах зээл дээрх нефтийн үнэ, гадаад хүчин зүйлээс хамаарал багасгах, дотоодын эрчим хүчний үнийг тогтворжуулах ач холбогдолтой юм. Хэдийгээр газрын тос боловсруулах хүчин чадлын дутагдал нь олон жил яригдаж ирсэн ч энэхүү бүтээн байгуулалт нь АНУ-ын эрчим хүчний салбарт шинэ үеийг эхлүүлж, өөрийн эх үүсвэрээрээ эрчим хүчний аюулгүй байдлаа хангах зорилготой байна.
Энэ төслийн хэрэгжихэд хэд хэдэн шинжлэх ухаан, эдийн засгийн давуу тал бий. Нэгдүгээрт, АНУ-ын газрын тос боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлж, зах зээл дээрх гадаад хамаарлыг бууруулах болно. Хоёрдугаарт, эдийн засгийн өсөлтийг дэмжиж, олон мянган ажлын байр бий болгох боломжийг нээж өгнө. Гуравдугаарт, дотоодын эрчим хүчний үнийг тогвортой байлгаж, хэрэглэгчдийн хүртээмжийг нэмэгдүүлэх нь энэ төслийн гол онцлогууд юм.
Энэхүү томоохон хөрөнгө оруулалт нь зөвхөн АНУ-ын эдийн засагт төдийгүй, дэлхийн эрчим хүчний зах зээлд ч гүнзгий нөлөөлөх магадлалтай. Төслийн хэрэгжүүлэлт нь технологийн шинэчлэл, эдийн засгийн өсөлт, улс төрийн уялдаа холбоо зэрэг олон хүчин зүйлтэй холбоотой бөгөөд цаашид АНУ-ын эрчим хүчний бодлогод шинэ чиг хандлага тодорхойлох нь дамжиггүй. Түүнчлэн энэ төсөл нь дэлхийн зах зээл дээрх газрын тосны ханган нийлүүлэлтийн тогтвортой байдал, үнэ тогтворжуулахад чухал үүрэг гүйцэтгэх магадлалтай байна.
ЭХ СУРВАЛЖ: QAZINFORM
