Reuters, Financial Times, Bloomberg зэрэг эх сурвалжийн мэдээлснээр Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Оюу Толгойн төслийн гэрээний зарим нөхцөлийг шинэчлэх шаардлагыг илэрхийлж, энэ асуудлаар шийдэмгий байр суурь баримталж буйг дурдсан байна.
Эдгээр хэвлэлүүдийн мэдээлснээр Монголын тал төслийн санхүүжилтийн зээлийн өндөр хүү, менежментийн төлбөр зэрэг нөхцөлийг дахин хэлэлцэх санал тавьжээ.
Мөн хэлэлцээ үр дүнд хүрэхгүй тохиолдолд экспортын татварын бодлогыг өөрчлөх боломжийг ч анхааруулсан талаар дурдсан байна.
Түүнчлэн дэлхийн томоохон зэс-алтны ордод тооцогдох Оюу Толгойн орд нь Монголын эдийн засагт стратегийн ач холбогдолтой төсөл бөгөөд Монгол Улс 34 хувь, харин Rio Tinto 66 хувийг эзэмшдэг хамтарсан төсөл болохыг олон улсын хэвлэлүүд онцолжээ.
Эх сурвалж: Bloomberg, Financial Times, Mining Weekly, Reuters
