Улаанбаатар хотын цахилгаан, дулааны өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах зорилготой Дулааны тавдугаар цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-наас эхлүүлэхээр болжээ. Төслийн талбайд Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр ажиллалаа.
Баянгол дүүрэгт, хуучин ТЭЦ-2 станцын үнсэн сангийн талбайд хэрэгжиж буй уг станц нь 300 МВт цахилгаан, 340 Гкал дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд ашиглалтад орсноор 100 мянга орчим айлыг цахилгаан, 40 мянган айлыг дулаанаар хангана. Эхний ээлжинд олон жил хуримтлагдсан үнсийг зайлуулах бөгөөд барилгын ажлыг дөрөвдүгээр сард эхлүүлэхээр төлөвлөсөн байна.
