Японы зүүн хойд хэсгийн Акита мужид өнөө өглөө хоёр хүн баавгайн халдлагад өртөж, шархадсан тухай мэдээлэл байна. Тодруулбал, 60 орчим насны эрэгтэй гэрийнхээ хашаанд, 80 орчим насны өөр нэг эрэгтэй ууланд алхаж явах үед тус тус халдлагад өртжээ. Энэ оны байдлаар Акита мужид гурван хүн баавгайн халдлагаас болж нас барсан бол 50 гаруй хүн шархадсан байна. Ийм нөхцөл байдлаас шалтгаалж, мужийн бүх хэсэгт баавгайн халдлагыг анхааруулсан сэрэмжлүүлэг гаргажээ.
Японы хэмжээнд энэ он гарсаар 100 гаруй хүн баавгайн дайралтад өртөөд байгаа бөгөөд тэдгээрийн 12 нь нас барсан байна. Энэ нь 2000 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт юм. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, цаг уурын өөрчлөлтийн улмаас баавгайн иддэг хуш модны самар хомсдож, өлссөн амьтад иргэний суурьшлын бүсэд орж ирэх болсон талаар дурьджээ. Тиймээс засгийн газар зөвшөөрөлтэй анчдыг ажилд оруулах асуудлыг хэлэлцэж байна.
Эх сурвалж: NHK
