Сильван Адамс, Канад гаралтай тэрбумтан, Ираны пуужингийн цохилтод өртөж сүйрсэн Израилын Негев цөлийн бүс дэх Сорока эмнэлгийг сэргээхэд 100 сая ам.доллар хандивлах шийдвэр гаргажээ. Зургадугаар сарын 19-нд болсон 12 хоног үргэлжилсэн мөргөлдөөний дүнд цохилтод өртсөн энэ эмнэлэг нь Израилын өмнөд хэсгийн иргэдэд үйлчилдэг бөгөөд Ираны довтолгооны улмаас хохирол амссан юм.
Сильван Адамс хэлэхдээ, “Иранд өгч буй хариулт бол эмнэлгийг илүү том болгож, илүү сайжруулж сэргээн босгох явдал. Яг пуужин унасан тэр газарт, Негевийн нийслэл Беершеба хотод бид Ойрх Дорнодын хамгийн дэвшилтэт, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй эмнэлэг барина” гэдгийг онцлов.
Израилын өмнөд хэсгийн эрүүл мэндийн системийг сайжруулахад нийт 300 сая ам.доллар төсөвлөсний нэг хэсэг нь Сильван Адамсын хандив бөгөөд үлдсэн мөнгийг засгийн газар болон “Clalit Health Services” нэртэй эрүүл мэндийн даатгалын байгууллага хариуцан ажиллах юм.
Сильван Адамс нь Израилын спорт, эрүүл мэнд, боловсролын салбарыг дэмждэг нэр хүндтэй бизнесмен бөгөөд түүний энэ хандив нь тус улсын эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжих зорилготой байна.
