НҮБ-ын Хүүхдийн Сангаас Дэлхийн Хүүхдийн Өдрийг дэлхий даяар өнөөдөр анх удаа тэмдэглэж байна. Арван нэгдүгээр сарын 20 бол НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенц батлагдсан өдөр бөгөөд энэ жилээс эхлэн Дэлхийн хүүхдийн өдөр болгон тэмдэглэхээр тус сангаас уриалсны дагуу дэлхийн 130 гаруй орон нэгджээ.
Энэ өдөр хүүхдүүд өөрсдөд нь тулгамдсан асуудлаар томчуудад дуу хоолойгоо өргөж, томчууд хүүхдүүдээ сонсож, тэдний төлөө “За” гэж хэлэх өдөр юм. Өнөөдөр дэлхийн 130 гаруй улс оронд хүүхдийн дуу хоолойг сонсох үйл ажиллагаа, санал санаачилгууд өрнөж байна.

