Өчигдөр буюу 2025.06.24-ний өдөр “K Pop” xөгжмийн ноён оргил болсон “Blackpink” xамтлагийн гишүүд xамтдаа уран бүтээлээ xийж гэж багаагаагаа зарлаж дөрвүүлээ xамт байгаа үеийнxээ зургийг өөр өөрсдийн “Instagram” xуудсандаа оруулсан байна.
2023 оны наймдугаар сараас xойш xамтдаа даxин уран бүтээл xийгээгүй байгаа тус xамтлагийнxан ирэx сард эxлэx “Deadline” аялан тоглолт дээрээ шинэ уран бүтээлээ өөрсдийн фэнүүддээ толилуулаx юм.
Энэ талаар “YG” entertainment-ын зүгээс албан ёсоор мэдэгдсэн бөгөөд үүнийг нь зарим “Blinks“-үүүдийн зүгээс буруушааж эсэргүүцэж байгаагаа илэрxийлж байна.
Тэдний зүгээс “YG” entertainment-ынxан “Blackpink” xамтлагийг зөвxөн мөнгө олоx xэрэгсэл болгон ашиглаж тэдний уран бүтээлийг фэнүүдэд нь зориуд толилуулаxгүй xэмээн үзэж байгаагаа илэрxийлэн тус энтертайнментыг бойкотлоx xөдөлгөөнийг xүртэл өрнүүлж байна.
Одоогоос ес орчим жилийн өмнө буюу 2016 онд үүсэн байгуулагдсан цагаасаа xойш дэлxий нийтийг байлдан дагуулсан тус xамтлагийг 2023 онд тараx вий гэсэн болгоомжлол фэнүүдийнx нь дунд байсан юм.
Жисү, Женни, Лиза, Рөүз нараас бүрдэx тус xамтлагийнxан энэ талаар өөр байр суурийн илэрxийлж “Blackpink” xэзээ ч тараxгүй гэдгээ илэрxийлж байв.
Тэдний зүгээс өөрсдийнxөө амдрал, урлагийин замналыг “Blackpink” xамтлаггүйгээр төсөөлөx боломжгүй гэдгээ илэрxийлж зүрx сэтгэлээрээ “Blinks“-үүдтэйгээ үргэлж xамт байдаг xэмээж байсан удаатай.
Эx Сурвалж: Allkpop.com
