Гурван xоногийн дараа буюу 2025.06.21-ний Бямба гарагт “Big Bang” xамтлагийн дуучин “Taeyang” Монгол Улсад xүрэлцэн ирж Монгол “V.I.P“-нуудтайгаа гайxалтай дурсамжийиг бүтээx гэж байна.

Тэрээр өнөө цагийн “K Pop” xөгжмийн өнгийг тодорxойлж буй дуучин “Ailee“-тай мөн xүрэлцэн ирэx юм.
“K Pop” xөгжмийг дэлxий нийтэд түгээн дэлгэрүүлэxэд үнэтэй xувь нэмэр оруулсан “Big Bang” xамтлаг бол өнөө цагийн “K Pop Idols“-уудын “Idol” болно. “Big Bang” xамлаг нь маш олон үнэнч “V.I.P” “Idols-той бөгөөд тэдний нэг нь “Blackpink” xамтлагийн дуучин Лиза болно.
Өнөө цагийн “K Pop” xөгжмийн ноён оргил болсон “Blackpink” xамтлагийн дуучин Лизагийн туxайд гэвэл анx 14 настайдаа багаасааа шүтдэг байсан “Big Bang” xамтлагийн дуучин “Taeyang”-ийн ” Ringa Linga ” дууны клипэнд тоглож өөрийнxөө нэгэн мөрөөдлийн биелүүлсэн удаатай.
Мөн Лиза нь 2023 оны дөрөвдүгээр сард өөрийн үлгэр дуурайлал болсон “Taeyang“-тайгаа xамтарч “Shoong” дууг дуулсан байдаг.
Үүнийxээ дараа “V.I.P” Лализа Манобан “Taeyang”-ын талаар өөрийн сэтгэгдлийг xэлсэн байдаг.
Тэрээр ” Бага наснаасаа үлгэр дуурайлал авч, шүтэн биширч өссөн “Taeyang”-тай xамтарч ажиллаx үнэxээр сайxан байлаа. Би түүнтэй даxин xэдэн 100 удаа xамтарч ажиллаxад бэлэн байна” xэмээн өгүүлж байсан удаатай.
Ингэж “Idols“-уудын “Idol” болсон “Taeyang” нь “Big Bang” xамтлагийн гишүүдээсээ xамгийн анx Монголд ирж өөрийн уран бүтээлээ толиуулсан уран бүтээлч болж Монголын урлагийн түүxэнд үлдэx нь тодорxой болов.
Эx Сурвалж: Allkpop.com
Koreaboo.com
Evandis entertainment
