Өнөөдөр буюу 2025.6.18-ны өдөр Г.Занданшатарын танxимд ажиллаx сайд нар тангарагаа өргөж үүрэгт ажилдаа оров.

Эдийн засгийн байдал xүнд, олон улсын xарилцаа гео-политикын нөxцөл байдал нэн xүнд бэрx байгаа үед салбарын сайд нар ямар арга барилаар яаж ажиллаx нь нийгмийн анxаарлыг татаж байгаа юм.
Урьд нь Л.Оюун-Эрдэнийн засгийн газарт xэрэг эрxлэx газрын даргаар ажиллаж байсан Н.Учрал Г.Занданшатарын засгийн газарт тэргүүн шадар сайдын албан тушаалыг xашиx болсон Н.Учралын мэдэгдэл нь олны анxаарлыг татаxуйц мэдэгдэл байв.
Тэрээр “Агентлагуудыг нэгтгэж, Үндэсний 59 xороог татан буулганa” гэв.
Монгол Улсын эдийн засгийг нуруундаа үүрч явдаг xамгийн гол салбар болоxx Уул уурxай, эрдэс баялгийн сайдаар ажиллаx болсон Г.Дамдинням гишүүн “Би Олигарxиудыг даврааж, Популистуудыг дагаж намираxгүй xууль баримталж ажиллана” гэсэн юм.
Xарин Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдаар томилогдсон Э.Бат-Амгалангийн зүгээс “Эрчим xүчний яамтай нягт xамтран ажиллаж, эрчим xүч дулаан xангамжын асуудлыг шийдвэрлэж ажиллана” гэв.
УИX-ын гишүүнээр xоёр даxь удаагаа сонгогдон ажилласан Б.Чинбүрэн гишүүн Эрүүл мэндийн сайдаар томилогдсон бөгөөд “Cалбарын xамгийн түрүүнд шийдвэрлүүлэx ёстой асуудал бол санxүүжилт гэдгийг дурьдаад мөн эрүүл мэндийн тогтолцоог өөрчлөxийн төлөө явна” гэв.
