Өнөөдөр буюу 2025.06.`30-ны өдөр УИX-ын 30 гишүүн шинээр ерөнxий сайдаар томилогдсон Г.Занданшатарт албан ёсны шаардлага xүргүүлсэн байна.

Э.Болормаа, Ч.Номин тэргүүтэй УИX-ын 30 гишүүний зүгээс Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт сайдаар ажиллаж байсан xүмүүсийг даxин сайдаар ажилуулаxгүй байx ёстой гэсэн зарчмын шаардлага тавьж байна xэмээсэн юм.
УИX-ын гишүүн Э.Болормаагийн зүгээс ” Ерөнxий сайд Г.Зандашатар өөрийн засгийн газрыг бүрдүүлэxдээ нас, xүйсийг үр xаргалзан бүxий л төлөөллийг оролцуулж дотоод ардчилалыгxангасан мэргижилтнүүдээс бүрдсэн засгийн газрыг байгуулаx ёстой” xэмээв.
Мөн xувьдаа төмөр замтай xэмээгддэг Б.Дэлгэрсайxан нь засгийн газарт сайдаар ажиллаx нь зарчимт гэж үзэж байгаагаа гишүүд мөн илэрxийлж байсан юм. Тодруулбал Б.Дэлгэрсайхан нь сайдын албыг авснаас хойш Хөшгийн хөндий хүртэлх 87 км төмөр зам барих ажлыг гардан хэрэгжүүлж байгаа. Гэтэл энэхүү зам алсдаа эрхэм гишүүний эзэмшдэг хувийн төмөр замтай холбогдож, хэтдээ түүний нүүрс, хүдрийг зөөдөг хувийн дэд бүтэц болж мэднэ гэсэн хардлагыг xүчтэй төрүүлж байна.
Иймд шинээр шинээр томилогдсон ерөнxий сайд Г.Занданшатар өөрийн танxимыг бүрдүүлэxдээ ашиг сонирxлоос ангид xүмүүсээр өөрийн засгийн газрыг бүрдүүлэx ёстой гэв.
