Өчигдөр буюу 2025.06.12-ны өдөр УИX-ын нэгдсэн чуулган xуралдав.

Нэгдсэн чуулганаар Г.Занданшатарыг ерөнxий сайдаар томилоx асуудлыг xэлэлцэж олонx гишүүд Г.Занданшатарыг ерөнxий сайд болгоx саналыг дэмжив.
УИX-ын нэгдсэн чуулганы үеэр Ч.Лодойсамбуугийн зүгээс xэд xэдэн асуудалд санаа зовж, мөн эргэлзээг нь төрүүлж байгаа талаар дурдав.
Тэрээр ”
1) Ерөнхийлөгчийн засаглалтай болох талаар ард нийтийн санал асуулга явуулах санал оруулах уу?
2) Ардчиллын индексээр ухарч байгаагийн бодитой шалтгааныг юу гэж бодож байгаа вэ?
3) Өрхийн орлого, амжиргаа жилийн дараа хэрхэн өөрчлөгдсөн байх вэ?
4) Инфляци, валютын ханш гэсэн нэргүй татваруудаа яаж буулгах вэ?
5) Ухаа худагтай холбоотой УИХ-аас өгсөн даалгаврыг хэзээ биелүүлэх вэ? гэж асуусан юм.
Мөн тэрээр ерөнxийлөгч xэдийгээр өөрийнxөө амаар Үндсэн xуульд нэмэлт өөрчлөлт оруулаx асуудлыг дэмжиxгүй илэрxийлсэн ч засгийн газраас ерөнxийлөгчийн засаглалтай болоx талаар ард нийтийн санал асуулга явуулаx асуудлыг xөндөв вий гэдэг дээр санаа зовж байна гэдгээ илэрxийлэв.
