
18 нас хүрээгүй хүүхэд суррон унаж замын хөдөлгөөнд оролцвол Зөрчлийн тухай хуулийн дагуу 400 мянган төгрөгөөр торгоно.Хэрвээ 15 хоногийн дотор торгуулиа төлж барагдуулбал 50 хувь хөнгөлөх хуулийн заалттай юм.
Нийслэлийн хэмжээнд өдөр тутамд 4500-5000 хүн хоёр дугуйт тээврийн хэрэгсэл ашиглаж байна гэсэн судалгаа бий.
Энэ бүхнийг харгалзан сурроны бүрэн бүтэн байдлыг хянах, улсын бүртгэлийн дугаар авч, хоёр тольтой, тоормостой, дохионы гэрэлтэй байх ёстой гэж журамд заажээ. Мөн сурроныг 18 насанд хүрсэн ангиллын жолоодох эрхийн А үнэмлэхтэй хүн жолоодно, скүүтерийг техник үзүүлэлтээр нь мопедын ангилал руу оруулсан учраас 16-аас дээш насны хүүхэд унаж замын хөдөлгөөнд оролцохоор болсон юм.
