
БНСУ-ын зэвсэгт хүчин мягмар гарагт /2025.04.08/ хил давсан Хойд Солонгосын хэсэг цэргүүд рүү анхааруулах гал нээсэн байна. Хойд Солонгос цэргүүд хил давсан хэрэг хамгийн сүүлд гарснаас нэг гаруй жилийн дараа уг явдал болов.Өмнөд Солонгосын зэвсэгт хүчний нэгдсэн штаб мягмар гарагт мэдэгдэл хийхдээ зарим нь зэвсэгтэй байсан 10 Хойд Солонгосын цэрэг 17:00 цагийн үед цэрэггүй бүсийн зүүн хэсгийг давсан гэжээ. БНСУ анхааруулах гал нээж, сэрэмжлүүлсний дараа тэд Хойд Солонгос руу буцсан байна.
1950-1953 оны хооронд явагдсан Солонгосын дайны дараа үүсгэсэн дөрвөн км өргөн цэрэггүй бүс нь дэлхийн хамгийн аюулгүй газруудын нэг. Тус бүсэд хоёр сая орчим газрын тэсрэх бөмбөг бий. Өмнөд Солонгосын хэвлэлүүд мэдээлэхдээ цэргүүд эргүүлийн ажил хийж явахдаа санамсаргүйгээр хил давсан байж магадгүй гэжээ. Өнгөрсөн аравдугаар сард Пёнян БНСУ болон АНУ-ын улмаас хилийн хамгаалалтаа бэхжүүлнэ гэж мэдэгдсэн.
