
УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаанаар Ерөнхийлөгчийн УЕП Б.Жаргалсайханыг улируулан томилуулах шийдвэрийг хэлэлцэж дэмжлээ.УИХ дахь АН-ын бүлэг 13 цагаас хуралдахаар эхэлсэн бөгөөд бүлгийн хуралдаанаас гарсан шийдвэрийн дараа үргэлжлүүлэн УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдаж, УЕП Б.Жаргалсайханыг улируулан томилох шийдвэрийг хэлэлцэх бөгөөд УИХ-ын чуулганаар эцэслэн шийдвэрлэх юм.
