
Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд ойн түймэр асч байгаа бөгөөд унтраахаар нутгийн иргэд, алба хаагчид ажиллаж байгаа талаар мэдээллээ. Тодруулбал, Эрдэнэбулган сум Чичин хоёрдугаар баг “Асаатын нарийн” гэдэг газар ой хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг өчигдөр /2025.04.02/ 19:17 цагт тус сумын Тамгын газрын дарга өгсөн байна.Одоогоор түймрийн голомтод мэргэжлийн ангийн болон орон нутгийн 35 хүн, таван автомашин, таван мотоциклтой ажиллаж байгаа бөгөөд Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн 11 алба хаагч нэг автомашинтай Эрдэнэбулган суманд ажиллаж байна гэлээ.
