4 сая гэр бүлийг салгах Трампийн төлөвлөгөө
АНУ-ын шинэ ерөнхийлөгч Дональд Трамп цагаачдыг бөөнөөр нь албадан гаргана гэж мэдэгдээд буй. Албадан гаргах ажиллагаа хэрхэн өрнөх нь одоогоор тодорхой болоогүй. Гэсэн ч Америкийн цагаачлалын зөвлөлийн саяхан хийсэн судалгааг харвал эл төлөвлөгөөний дагуу холимог статустай дөрвөн сая хүртэлх гэр бүл салахаар байна. Холимог статустай гэдэг нь гэр бүлийн зарим гишүүн бичиг баримтгүй, эсвэл зарим нь америкийн иргэн гэх зэрэг нөхцөл байдал юм.
Трампийн засга захиргаа хүүхдүүдийг эцэг эхээс нь салгах хувилбаруудыг төлөвлөж байгаа гэж Аризона, Колорадо, Пенсильвани зэрэг мужид амьдарч буй холимог статустай гэр бүлүүд, орогнол хүсэгчид мэдэгдэж байна.
Пенсильвани мужид амьдардаг нэрээ нууцалсан америк иргэн хэлэхдээ “Би Гондурасаас ирсэн бичиг баримтгүй нөхөртэйгөө гэрлээд 10 жил болж байна. Өнгөрсөн долоо хоногт АНУ-д төрсөн хүүхдүүддээ паспорт авлаа. Нөхрийг маань албадан гаргахаар болвол итгэмжлэл авахаар төлөвлөж байна” гэжээ. Түүний нөхөр 2017 онд буюу Трампийн засаглалын үед хоёр сар орчим хоригдож байсан. Энэ үйл явдал түүний нөхрийн сэтгэлд гүн гүнзгий нөлөөлжээ. Тиймээс дахин ийм зүйл тохиолдвол үлдээд тэмцэх бус зүгээр л яваад өгөхийг илүүд үзэж байгаа аж.
Трамп ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлынхаа үеэр АНУ-ын түүхэн дэх хамгийн томоохон хэмжээний албадан гаргах ажиллагааг явуулна гэж амласан. Ингэхдээ гэмт хэрэгт орооцолдсон цагаачдаас эхлэх гэх зэргээр эрэмбэлэх аж. Гэр бүлүүдийг салгах эсэхийг түүний засаг захиргааны цагаачлал хариуцсан албан тушаалтнаас асуухад тэднийг салгалгүйгээр хамтад нь албадан гаргаж болно гэж хариулсан.
Ямартай ч Трамп болон түүний шилжилтийн багийнхан олноор нь албадан гаргах тусгай төлөвлөгөөг боловсруулсаар байна. Уг төлөвлөгөөг сайн мэдэх эх сурвалжуудын мэдээлж буйгаар Трампийн баг гэр бүлийн баривчлах ажиллагааг дахин эхлүүлэх, АНУ-ын хилийн бус хотуудад илүү олон баривчлах байгууламж барих талаар хэлэлцэж байна.
Жишээлбэл, Техасын эрх баригчид АНУ-Мексикийн хил дагуух 567 га газрыг Трампад санал болгожээ. Уг газарт бичиг баримтгүй цагаачдыг албадан гаргахын өмнөх саатуулах байр барих юм. Техасын газрын ерөнхий албанаас Трампад хүргүүлсэн захидал дээр ” Уг талбайг улсын түүхэн дэх хамгийн том хүчирхийллийн гэмт хэрэгтнүүдийг албадан гаргах, саатуулах, зохицуулах байгууламж барихад ашиглаж болно” гэж дурджээ.
Одоогоор тус улсад ашиглагдаж байгаа байгууламжууд нь гааль, хилийн харуулын ашигладаг хуаран маягийн түр саатуулах байр юм. Тэнд ямар ч чанга хууль дүрэм байхгүй бөгөөд бичиг баримтгүй цагаачдыг богино хугацаанд байршуулах тул тоосго, зуурмагаар босгосон байгууламж байдаг.
Аризона муж улсын Тусон хот дахь 10 ашгийн бус байгууллагын нийлж байгуулсан эвсэл бичиг баримтгүй, холимог статустай гэр бүлүүдэд бөөнөөр нь албадан гаргахаас өмнө яаралтай тусламжийн багц гэх үйлчилгээг үзүүлэхээр ажиллаж байна. Энэ нь хүүхэд сургуульдаа явсан хойгуур эцэг эх нь баривчлагдах зэрэг тохиолдолд хэрэг болох юм. Өмнө нь ийм зүйлс тохиолдож, гэр бүлүүд хоорондоо холбогдох боломжгүйд хүрч байсан тул энэ ажлыг санаачилжээ. Энэ хүрээнд итгэмжлэл, холбоо барих хаяг, хүүхдийн сургуулийн бүртгэл зэрэг баримт бичгүүдийг цуглуулж байна.
Трамп ялалт байгуулснаас хойш Тусон дахь тус эвсэлд хандах хүмүүсийн тоо эрс нэмэгджээ.
Аризона мужид батлагдсан “Санал 314” нэртэй шинэ хууль нь илүү олон хүнийг албадан нутаг буцахад хүргэж магадгүй байна. Энэ нь цагаачлал, хилийн хяналтын талаарх маш хатуу хууль юм. Тиймээс Тусон дахь Коалицион де Деречос Хуманос гэх бүлэг уг хуулийн хэрэгжилтийн үр нөлөөг даван туулахад бэлтгэж байна.
Байдены засаг захиргааны үед цагаачид хууль бусаар нэвтрэх нь эрс ихэсч, түүхэн дээд хэмжээндээ хүрсэн гэж үздэг. Хилийн бус хотууд дахь орогнол хүсэгчдийн дүр зураг, цагаачдын үйлдсэн гэмт хэргүүд зэрэг нь Трампийг Цагаан ордонд эргэн ирэхэд томоохон түлхэц болжээ.
Колорадо мужид ашгийн бус байгууллага ажиллуулдаг Йоли Касас хэлэхдээ “Сүүлийн саруудад манайхыг зоригсдын тоо мэдэгдэхүйц буурсан. Гэхдээ сонгуулийн өдрөөс хойш зогсоо зайгүй мэйл, мессеж хүлээж авсаар байна” гэжээ. Цагаачид ихэвчлэн гэр бүлээсээ салсан тохиолдолд хүүхдээ онгоцонд хэрхэн суулгах зэргийг асууж, итгэмжлэл хийж өгөхийг хүссэн байдаг аж.
ЭХ СУРВАЛЖ: NBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
Путиныг тэнэг гэж нэрлэсэн дуучин нас баржээ
2025-02-08
-
Тэргүүн хатагтайн”Chanel” хүрэмний хэрэг хаагдав
2025-02-08
-
Шахмал түлш шатаах гэж байсан иргэнийг зогсоожээ
2025-02-08
-
Юн Сук Ёлыг мэдүүлэг өгүүлэхээр 3 удаа дуудаад ирсэнгүй
2025-01-23
-
Samsung” компани “Galaxy S25” цувралаа танилцуулав
2025-01-23
-
Путин, Ши Жиньпин нар цахим уулзалт хийв
2025-01-22
-
Меланиа Трамп криптовалют гаргажээ
2025-01-20
-
Ираны дээд шүүхийн хоёр шүүгчийг буудан хөнөөжээ
2025-01-19
-
Энхийг сахиулагчдыг Украинд байршуулна
2025-01-18
-
Ерөнхийлөгч нар Трампийн ёслолд оролцохгүй
2025-01-18
-
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, салбар хоорондын зохицуулалт, шуурхай удирдлагаар хангах штабт ажиллаж байна.
2025-01-18
-
Монгол Улсын Засгийн газар, Франц улсын “Орано Майнинг С.А.С” компанитай уран олборлох төслийн хөрөнгө оруулалтын гэрээг өнөөдөр байгуулах юм.
2025-01-17
-
АНУ-ын бирж Элон Маскыг шүүхэд өгөв
2025-01-16
-
Э.Батшугар: Хөгжлийн банкнаас зээл авчхаад зориулалтын бусаар ашигласан хүмүүст хариуцлага тооцох ёстой
2025-01-16
-
Газпром компани их хэмжээний цомхотгол явуулж магадгүй
2025-01-14
-
Даатгалын хураамж нэмсэн СЗХ-ны будлианы эзэд тушаал дэвшихнээ
2025-01-14
-
Жефф Безосын пуужин хөөргөх бүтэлгүйтэв
2025-01-13
-
Лос-Анжелесийн түймэрт амиа алдсан хүний тоо 24-д хүрлээ
2025-01-13
-
Трамп анхны эрүүгийн хэрэгт буруутгагдсан ерөнхийлөгч болов
2025-01-11
-
Jeju Air” онгоцны хар хайрцгууд осолдохоос өмнө ажиллахаа больжээ
2025-01-11
-
Трамп Путинтэй уулзахаар төлөвлөж байна
2025-01-11
-
Унгарт өндөр албан тушаалтанд хориг арга хэмжээ авлаа
2025-01-08
-
Нью Орлеанст машинтай этгээд халдлага үйлдэж, 15 хүн нас барав
2025-01-02
-
Трампийн зочид буудлын гадаа “Тесла”-ийн машин дэлбэрчээ
2025-01-02
-
Асма аль-Ассад нөхрөөсөө салахгүй
2024-12-24
-
Бразилд онгоц осолдож, бүх зорчигч амиа алджээ
2024-12-23
-
Вьетнам 10 гаруй жилийн дараа метротой боллоо
2024-12-23
-
Солонгос 130 мянган хүнд “E-9” виз олгоно
2024-12-21
-
Аделийн дуу хулгайн гэмт хэрэгт холбогджээ
2024-12-19
-
Кремлийг шүүмжлэгчийн ээжийг хордуулжээ
2024-12-19
-
7 хоногт 7 кг турах өргөст хэмхний дэглэм
22743 Уншсан
-
Таны зүрх хэвийн ажиллахгүй байгааг илтгэх 8 анхаарууштай шинж тэмдэг
22581 Уншсан
-
Үүнийг ууж эхэлснээс хойш миний гэдэс яг л хоосрох шиг болсон! Эрт мэдсэн бол огт таргалахгүй л байж дээ…
22532 Уншсан
-
Хэрвээ та хүүхдээ бусдаас ухаалаг болгоё гэвэл эдгээр хоол хүнсээр хооллоорой!
22508 Уншсан
-
Таныг гэнэтийн үхлээс аврах дэлхийн №1 жимс
21922 Уншсан
-
Энэ бүсгүй 8 сарын турш өдөр бүр луувангийн шүүс уугаад итгэмээргүй үр дүнг мэдэрчээ!
21858 Уншсан
-
Хүүгээ том болохоос нь өмнө заавал хэлж өгөх ёстой 20 зүйл
21586 Уншсан
-
Хамт ажилладаг хүн маань нэг аргыг мэдэж авснаас хойш дахиж ядрахаа больсон. Аливаа өвчнийг анагаах эмчилгээний арга
21465 Уншсан
-
ЛАВРЫН НАВЧ ХҮСЭЛ Ч БИЕЛҮҮЛНЭ, МӨНГӨ Ч ДУУДНА
21437 Уншсан
-
Бүдүүн найз залууг нь доромжилсон цахим хэрэглэгчидэд ийм хариу барьжээ
21143 Уншсан
-
Таны нүдний харааг эрс сайжруулах шидэт бэлдмэл
21011 Уншсан
-
Таны нойр булчирхай өвддөг бол бүрмөсөн эмчилэх арга бий шүү!!!
20949 Уншсан
-
Нойр булчирхайг анагаагч 10 шидэт хүнсний бүтээгдэхүүн
20919 Уншсан
-
НЯЛХ ХҮҮХЭДТЭЙ АЙЛЫН ЦЭЭРЛЭХ 17 ЗҮЙЛ
20887 Уншсан
-
Ходоодны үрэвсэл намайг олон жил зовоосон. Харин үүнийг уугаад би бүрэн эдгэрсэн!
20581 Уншсан
-
Аавынхаа зодуураас зугтсан охин ДЭЭВЭР дээрээс үсэрч буй аймшигт бичлэг …/14+/
20485 Уншсан
-
ШӨЛ УУГААД 2 ДОЛОО ХОНОГТ 10-12 КГ ЖИН ХАСЪЯ
20440 Уншсан
-
ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ БЭЛДМЭЛ БУЮУ САРМИСТАЙ АРХИ ДАРАХ АРГА
20357 Уншсан
-
80 настай эмээ маань үүнийг уугаад, хараа нь сайжирч, сонин сэтгүүлийг төвөггүй уншдаг болсон!
20319 Уншсан
-
Ходоодны өвчнийг эдгээх Монголын эртний арга
19586 Уншсан
-
Нэрс жимсийг идэх итгэмээргүй 12 шалтгаан
19560 Уншсан
-
Ирээдүйд хүүхдээ сайхан амьдруулахын тулд зааж өгөх ёстой 7 ур чадвар
19550 Уншсан
-
5 хүн тутмын нэг нь элэгний өөхлөлттэй байдаг. Танд туслах байгалийн гаралтай 10 аргыг танилцуулж байна
19232 Уншсан
-
Зөгийн балтай сармис 7 хоног идээрэй! Үр дүн нь таныг алмайруулах болно.
18988 Уншсан
-
АНТИБИОТИКООС 1000 ДАХИН ХҮЧТЭЙ БЭЛДМЭЛ…
18878 Уншсан
-
Эзнийг нь шоронд хорьж байгаад дээрэмдсэн С.Баярын хэрэг….
18737 Уншсан
-
УЛААН ДАРСАНД ДАРСАН САРМИС 5 ХОНОГ УУГААД ЮУ БОЛОХЫГ ХАРААРАЙ, ГАЙХАЛТАЙ
18684 Уншсан
-
ТАНЫ СОНСГОЛЫГ 80% САЙЖРУУЛАХ ОНЦГОЙ АРГЫГ СУРААД АВААРАЙ!
18525 Уншсан
-
Тэнгэрээс УНАЖ ирсэн нохойд цохиулж гэмтжээ /бичлэг/
18380 Уншсан
-
Аливаа ажил үйл явуулдаггүй хар цагт ажлаа бүү эхлүүл
17943 Уншсан