Aquaman” найз бүсгүйтэй болжээ

Aquaman”, “Game of Thrones” кинонуудаар жүжиглэх чадвараа баталж, дур булаам төрхөөрөө олонд танигдсан жүжигчин Жейсон Момоа өнгөрсөн тавдугаар сард найз бүсгүйтэй болсноо зарласан. Түүний сэтгэлийг булаасан хүн бол мөн адил жүжигчин мэргэжилтэй Адриа Архона ажээ.

Жейсон Момоа найз бүсгүйтэйгээ учирснаас хойш аз жаргалтай байгаа талаараа “ET” агентлагт ярьсан байна. Мөн хосыг холбодог зүйл нь мотоцикл аж. Момоа “Найз охин маань надтай хамт мотоцикл унах дуртай. Тэр өмнө нь ч мотоцикл унадаг байсан. Бид ихэвчлэн мотоцикл унаж, цагийг хамтдаа дурсамжтай өнгөрүүлдэг” гэжээ. Момоа, Архона нар өнгөрсөн тавдугаар сард Японд аялсан. Үүний дараа хайр дурлалын харилцаагаа олон нийтэд дэлгэсэн юм. Момоа саяхан хийсэн аяллынхаа тухай инстаграм хуудсандаа нийтлэхдээ Архонаг дурдаад “Ми амортойгоо дахин нэг адал явдлыг тууллаа” гэжээ. Момоагийн инстаграм хуудсыг үзвэл Архонатай хамт авхуулсан хэд хэдэн зургийг харж болно.

Момоа, Архона нар хэзээнээс болзож эхэлснээ зарлаагүй. Гэхдээ 2021 оноос болзож эхэлсэн гэж шүтэн бишрэгчид нь таамагладаг. Учир нь тэд 2021 онд “Sweet Girl” кинонд хамт тоглосон. Момоа, Лиза Бонет нар 2021 оны нэгдүгээр сард салснаа зарласан ба 2023 онд албан ёсоор гэрлэлтээ цуцлуулсан.

Эх сурвалж: ET

access_time 2024-06-18 12:34

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt