Дубай: 35 тэрбум доллараар хамгийн том нисэх буудал

Дубай хотод дэлхийн хамгийн том нисэх буудлыг 35 тэрбум ам.доллараар бүтээн байгуулна гэж Эмират улсын захирагч мэдэгдэв. Дубайн ерөнхий сайд, дэд ерөнхийлөгч Шейх Мохаммед бин Рашид Аль Мактум мэдэгдсэнээр, шинэ нисэх буудал нь одоогийн Дубайн олон улсын нисэх буудлаас тав дахин том ба жилд 260 сая зорчигч хүлээн авах чадалтай байхаар төлөвлөж байна.

Ирэх жилүүдэд одоогийн нисэх буудлын үйл ажиллагаа шинээр байгуулагдах Аль Мактум олон улсын нисэх онгоцны буудал руу шилжих юм.

“Бид Дубайн өмнөд хэсэгт байрлах нисэх онгоцны буудлын эргэн тойронд бүхэл бүтэн хот байгуулахад сая хүний орон сууцны эрэлт хэрэгцээ нэмэгдэх болно. Тиймээс ложистик, агаарын тээврийн салбарт дэлхийд тэргүүлэгч компаниудыг хүлээн авах болно. Бид ирээдүй хойч үедээ зориулан шинэ төсөл бүтээж, үр хүүхэд, тэдний хүүхдүүдийн тасралтгүй, тогтвортой хөгжлийг хангаж байна. Дубай бол дэлхийн нисэх онгоцны буудал, боомт, хотын төв, дэлхийн шинэ төв байх болно” эж Шейх Мохаммед “X”-д нийтэлжээ.

Аль Мактум олон улсын нисэх онгоцны буудал нь Эмиратын тэргүүлэх нисэх онгоцны шинэ гэр болж, таван зэрэгцээ нисэх зурвас, 400 онгоцны хаалгатай байх болно.

Дубайн нисэх онгоцны буудлын гүйцэтгэх захирал Пол Гриффитс хэлэхдээ, энэхүү бүтээн байгуулалт нь Дэлхийг тэргүүлэх төв болох байр суурийг бэхжүүлнэ гэжээ. Тэрбээр “Дубайн өсөлт нь агаарын тээврийн дэд бүтцийн өсөлттэй үргэлж зэрэгцэн оршсоор ирсэн ба өнөөдөр бид энэ аялалд бас нэгэн зоримог алхам хийхийг харж байна” гэж мэдэгдэв.

Дубайн олон улсын нисэх онгоцны буудал нь 10 жил дараалан олон улсын аялал жуулчлалын хамгийн ачаалалтай нисэх онгоцны буудал байсаар ирсэн. Ингэснээр тус байгууламжийн хүчин чадлыг ихээхэн хүндрүүлж байна. Өнгөрсөн жил 87 сая орчим зорчигч транзит тээврийн төвийг ашигласан нь тахлын өмнөх түвшинг давжээ. Дубай 2023 онд олон улсын 17.15 сая жуулчин хүлээн авч дээд амжилт тогтоосон нь өмнөх оныхоос бараг 20 хувиар өссөн байна.

ЭХ СУРВАЛЖ: ALJAZEERA

access_time 2024-04-29 22:56

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt