Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2024” чуулга уулзалт амжилттай өндөрлөлөө
Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын нэрийн өмнөөс Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар чуулга уулзалтыг дүгнэж хэлсэн үгэндээ, өнөөдөр бид үндсэн болон салбар нийт 9 чухал сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, туршлага ололтоо хуваалцлаа гээд 2030 он гэхэд бид бүхэн Тогтвортой хөгжлийн зорилгууддаа хүрэхэд оролцогч талуудын хамтын ажиллагааг дэмжих явдал нэн чухал болохыг үндсэн хэлэлцүүлэг болгонд хөндсөнийг онцлов. Хэл, соёл, түүхээрээ өнө эртнээс холбогдсон улс, үндэстнүүдийн төлөөлөл Улаанбаатар хотноо хоёр дахь удаагаа цугларч, дэлхийн бөмбөрцгийн өргөрөг дагуух Солонгосын хойгоос Бага Азийн хойг хүртэлх бүс нутгийг хамрах Алтайн язгуур соёлын талаар энх тайванч, шинжлэх ухаанч, бүтээлчээр хэлэлцэж, цаашдын хөгжлийн чиг хандлага, тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэх үйл явцыг эрчимжүүлэх чиглэлээр төр засаг, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний түвшинд хэрхэн хамтран ажиллахаа нээлттэй ярилцаж тодорхойлсон арга хэмжээг амжилттай зохион байгуулсныг тэмдэглэв. Тэрбээр, дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй олон ээдрээт асуудлууд давхацсан ийм цаг үед Тогтвортой хөгжлийн зорилгыг бүрэн хэрэгжүүлж чадахгүй байлаа ч бүх нийтийн энх тайван, шударга ёс, тогтуурьтай тогтолцоог бэхжүүлэх нь бүх асуудлын үндэс, хөгжлийн нэн чухал тулгуур болохыг тэмдэглэн чуулга уулзалтыг хамтран зохион байгуулсан Бан Ги Мүний нэрэмжит “Сайхан ирээдүйн төлөө” сан, АНУ-ын Стэнфордын их сургуулийн Ази, Номхон далайн судалгааны төв, чуулга уулзалтад хүрэлцэн ирж оролцсон нийт зочид, төлөөлөгчдөд Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал дэвшүүллээ. Мөн чуулга уулзалтыг дэмжин оролцсон Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Азийн сан, Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газар, “Оюу Толгой” ХХК-д гүн талархал илэрхийллээ.
Стэнфордын их сургуулийн Ази-Номхон далайн Судалгааны төв, Солонгос судлалын хөтөлбөрийн захирал, Социологийн ухааны профессор Жи Вук Шин, бүх түвшинд үр дүнтэй, ил тод, хариуцлагатай тогтолцоонд шилжихэд бүс нутгийн хэмжээнд “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” маш чухал ач холбогдолтой юм гээд тогтвортой байдлын зорилгыг хэрэгжүүлэх үйл явцад тухайн орны улс төр, нийгэм эдийн засгийн хүчин чармайлт, тэр дундаа иргэд, олон нийт, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог хангаж байж ахиц дэвшил гаргах болно гэдгийг тэмдэглэв. Тэрбээр, Стэнфордын их сургуулиас ирэх намар Номхон далай дамнасан тогтвортой байдлыг яриа хэлэлцээг зохион байгуулахаар төлөвлөж байгаа талаар дурдан, энэхүү уулзалтад илүү их ажил хэрэгч, бодит үр дүн гаргах боломжийн талаар гүнзгийрүүлэн ярилцах боломж гарна гэдэгт итгэлтэй байна гэлээ.
Бүгд Найрамдах Солонгос Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайд асан, Чежүгийн энх тайвны хүрээлэнгийн ерөнхийлөгч асан, НҮБ-ын 8 дахь ерөнхий нарийн бичгийн дарга ноён Бан Ги Мүний нэрэмжит “Сайхан ирээдүйн төлөө” сангийн зөвлөх Ким Бонг Хён “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалтыг хоёр дахь жилдээ Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо Монгол Улсын Их Хурал, түүний Тамгын газар амжилттай зохион байгуулсанд талархал илэрхийллээ. Тэрбээр, өнөөдрийн чуулга уулзалтад, төр, иргэний нийгэм, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын төлөөлөл бүс нутгийн эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүд идэвхтэй оролцож Тогтвортой хөгжлийн 16 дугаар зорилго болон Алтай судлалын талаар идэвхтэй, үр дүнтэй хэлэлцлээ. Эдийн засгийг бэхжүүлж, илүү сайн сайхан ирээдүйг бий болгоход шударга ёс, хүчирхэг тогтолцоог бий болгохгүйгээр хүрэх боломжгүй юм. Монгол Улсын Их Хурлаас “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалтыг “Шударга ёс, энх тайван, тогтуурьтай тогтолцоо” сэдвээр зохион байгуулсан нь олон улсад шударга ёс, энх тайван байдлыг бэхжүүлэх хүрээнд чухал хувь нэмэр оруулсан үйл явдал боллоо хэмээн дүгнэв.
Олон улсын Алтай судлалын нийгэмлэгийн ерөнхийлөгч, Истанбул 29 Маис Их Сургуулийн профессор Илхан Шахин, дэлхий дахинаа улс төрийн нөхцөл байдал тийм ч тайван бус байгаа үед Монгол Улсын Их Хурал, Стэнфордын их сургууль, Бан Ги Мүн сан хамтран энх тайван, шударга ёс сэдвээр бүс нутгийн хэмжээнд хэлэлцэж буй нь цаг үеэ олсон үйл явдал боллоо хэмээн онцлов. Түүнчлэн нийтлэг түүх, соёл, уламжлалтай ард түмнийг холбосон Алтай дамнасан бүс нутгийн язгуур түүх, хэл,соёл,археологийн судалгааны талаар эрдэмтэн судлаачид хэлэлцүүлэг өрнүүлсэн нь чухал ач холбогдолтой үйл явдал болсныг тэмдэглэв. Тэрбээр, Монгол Улс нь газар зүйн байрлалынхаа хувьд Алтайн бүс нутгийн соёл иргэншил, түүхийн зангилаанд оршдог билээ гээд Алтай судлалын талаар ойрын үед олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулахаа илэрхийлсэн юм.
Чуулга уулзалт НҮБ-ын Тогтвортой хөгжлийн Энх тайван, шударга ёсыг цогцлоох нь хэмээх 16 дугаар зорилгын хүрээнд Хүртээмжтэй нийгмийг цогцлооход тэгш, шударга байдлыг бий болгох, Хүчтэй засаглал, хүртээмжтэй институт, Дэлхийн засаглалын үйл ажиллагаанд хөгжиж буй улс орнуудыг оролцуулах явдлыг нэмэгдүүлэх, сайжруулах болон Тогтвортой хөгжлийн 16 дугаар зорилгыг хэрэгжүүлэхэд олон улсын байгууллагуудын үүрэг, оролцооны талаар идэвхтэй, үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Түүнчлэн чуулга уулзалтын хүрээнд Олон улсын Алтай язгуурын хэлнүүдийн судалгаа, Алтайн соёл, археологийн судалгааны орчин үеийн чиг хандлага, Төв Ази ба Монгол Улсын ардчиллын шилжилт: Өнөөгийн төлөв, Төв Ази ба Монгол Улсын түүхэн харилцаа: Уламжлал, Орчин үеийн Алтайн түүх судлал, цаашдын чиг хандлага сэдвээр Монгол, АНУ, Япон, Турк, Азербайжан, Солонгос, Узбекистан, Киргиз, Унгар, Герман улсын эрдэмтэн судлаачид судалгааныхаа үр дүн, шинэ чиг хандлагын талаар хэлэлцлээ.
Ийнхүү төр, эрдэм шинжилгээ, иргэний нийгмийн төлөөллөөс бүрдсэн олон талт хамтын ажиллагаа, түншлэлийг идэвхжүүлэх замаар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Тогтвортой хөгжлийн 16 дугаар зорилгын хэрэгжилтийг түргэсгэхэд чиглэсэн “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Тогтвортой хөгжлийн зорилго 16: Энх тайван, шударга ёс, тогтуурьтай тогтолцоо” чуулга уулзалтад 11 улсын 300 гаруй төлөөлөгч оролцож, үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүлэн амжилттай өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
Дональд Трампд нэмэлт хориг тавина
2024-05-02
-
“Microsoft” хиймэл оюун ухаанд 1,7 тэрбумын хөрөнгө оруулна
2024-05-01
-
Жастин Биберт уйлав
2024-05-01
-
ААНОАТ-ын хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2024-05-01
-
Европын конвенцыг соёрхон батлах хуулийн төсөл өргөн мэдүүлэв
2024-05-01
-
Европт өдөрт 47 цагаач хүүхэд сураггүй болж байна
2024-04-30
-
Гурван нам УИХ-ын сонгуульд өрсөлдөх боломжгүй болов
2024-04-30
-
Зеленский зэвсэг нийлүүлэлтийг түргэсгэхийг хүсэв
2024-04-30
-
Майк Тайсон, Жейк Пол нарын тулааныг мэргэжлийн тулаанд оруулахыг зөвшөөрчээ
2024-04-30
-
Кадыров 16 настай хүүгээ тусгай хүчний сургуулийн төлөөлөгчөөр томилов
2024-04-29
-
Дубай: 35 тэрбум доллараар хамгийн том нисэх буудал
2024-04-29
-
Хоёр Солонгос хооронд тэсрэх бөмбөг суурилуулжээ
2024-04-29
-
Украин эмэгтэй Японы миссийн тэмцээнд түрүүлсэн нь маргаан дэгдлээ
2024-04-29
-
АНУ: Зөвлөлтийн үеийн 81 онгоц Казахстанаас худалдаж авчээ
2024-04-29
-
Фүжи уул руу шавсан олны өмнө хана босгоно
2024-04-27
-
Чернобылийн сүйрэл давтагдах вий гэж Зеленский анхаарууллаа
2024-04-27
-
Европ гурван сорилтод бүдэрч магадгүй
2024-04-27
-
Гэрээсээ гараад сураггүй болсон 25 настай залууг 11 хоногийн дараа амиа алдсан байхад нь олжээ
2024-04-26
-
Буркина Фасогийн цэргүүд нэг өдрийн дотор 223 энгийн иргэнийг хөнөөжээ
2024-04-26
-
Арменийн тосгоныг Азербайжанд шилжүүлэх шийдвэрийг эсэргүүцжээ
2024-04-26
-
Блинкен, Ван И нар Оросыг Хятад дэмжиж буй талаар хэлэлцэнэ
2024-04-26
-
Дайныг эсэргүүцсэн хэргээр хүүхдэд анх удаа ял оноов
2024-04-26
-
Солонгосын одод Балид саатуулагджээ
2024-04-26
-
Их Британи улсаас англи хэлний хөтөлбөрт 10 сая фунтийн дэмжлэг үзүүлнэ
2024-04-26
-
Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2024” чуулга уулзалт амжилттай өндөрлөлөө
2024-04-25
-
Өмнөд Солонгосын томоохон эмнэлгүүд хаалгаа барина
2024-04-25
-
НАСА: “Nokia”-тай хамтран саран дээр 4G сүлжээ нэвтрүүлнэ
2024-04-25
-
Иран: Засгийн газрыг шүүмжилсэн дуучинд цаазын ял оноожээ
2024-04-25
-
Сансрын цөмийн өрсөлдөөнийг хориглох НҮБ-ын төслийг Орос хориглов
2024-04-25
-
АНУ: Орон гэргүй хүмүүсийн эрхийг зөрчсөн хууль батлах уу?
2024-04-23
-
ХОЁР ӨРӨӨ БАЙРНЫ ХЭМЖЭЭТЭЙ БАЙШИНГ ГУРВАН САЯ ТӨГРӨГӨӨР БАРИХ БОЛОМЖТОЙ
104152 Уншсан
-
Сар уугаад сахар үгүй болоод байгаа ургамал чинь энэ шүү дээ
67095 Уншсан
-
НОГООН ӨНГИЙН ЛАА АСААГААД ХОЁР ТЭВЭН ЗҮҮ БАРИАД ХҮСЛЭЭ ХЭЛЭЭД ҮЗ! ГАЙХАМШИГ
57366 Уншсан
-
ХЭДХЭН ӨГЛӨӨ САРМИСЫГ ӨЛӨН ЭЛГЭН ДЭЭРЭЭ ИДСЭНИЙ 10 ИТГЭМЭЭРГҮЙ АШИГ ТУС
48044 Уншсан
-
Нэгэн аав өдөр бүр үүгээр нүүрээ цэвэрлээд хүүгээсээ ч залуу харагдах болсон!
46722 Уншсан
-
Нурууны хэддүгээр үенд суулт өгснөөс хамаарч өвдөлт өөр өөр байдаг. Хадгалаад аваарай
42965 Уншсан
-
Хоёрхон өндөг хэрэглээд үе мөчний өвчнөөс ингэж салаарай!
37237 Уншсан
-
Лаврын навчны ТУРААХ, САЙХАН НҮҮРТЭЙ БОЛГОХ, ҮЕ МӨЧ ЭДГЭЭХ итгэмээргүй ач тус
37157 Уншсан
-
ХОЁРХОН ХЯМДХАН ЭМЭЭР УРГАСАН ЯСНЫ ӨВЧНӨӨС САЛСАН МИНЬ
35687 Уншсан
-
Найз нөхдөдөө дуулгаарай: эдгээр 10 эм бэлдмэлүүд бөөрийг маш ихээр гэмтээдэг байна!
35268 Уншсан
-
Үүнийг хэрэглэснээр миний нойр булчирхай яг л “цаг” шиг ажилладаг болсон!
34409 Уншсан
-
Гавар ашиглан хэвлийн таргалалт буюу харвингаас салах арга бүсгүйчүүдэд үр дүнгээ өгч байна. Гаварны гайхалтай 12 хэрэглээ
33264 Уншсан
-
Будаа угаасан усны гайхамшгийг мэдэх үү? Мэдэхгүй бол ШЭЙРЛЭЭД АВААРАЙ!
32156 Уншсан
-
АРДЫН ШИРЭГЛЭХ ДОМЫГ НЯЛХ ХҮҮХЭДТЭЙ ХҮН БҮР МЭДЭЭРЭЙ…
31371 Уншсан
-
Ходоод тань үргэлж өвддөг бол үүнийг найруулж уугаад нам дар!
31170 Уншсан
-
Хүүхдээ үгэнд ордог болгох 10 зальтай арга
30331 Уншсан
-
Нүдний доорх үрчлээг ердөө 2 хоногт арилгана! Энэхүү төгс аргыг та туршаад үзээрэй …
30078 Уншсан
-
Үүнийг уугаад уушгины цэрээ ховхлоорой!
30042 Уншсан
-
Сарандаа өргөл өргөхөд сэв хир ариусч, сэтгэлийн гомдол гутрал арилна
29021 Уншсан
-
Нойр булчирхайг эдгээх чөмөгний эмчилгээний ач тус
26975 Уншсан
-
БИ ОДОО 70 НАСТАЙ Ч, ҮҮНИЙГ УУСНААС ХОЙШ ҮЕ МӨЧНИЙ ӨВЧИН ГЭЭЧИЙГ ОР ТАС МАРТСАН!
26806 Уншсан
-
Шилдэг ажилтнаа алддаг удирдлагын 9 алдаа
26742 Уншсан
-
Мэс засалгүйгээр нүүрний арьс чангалах арга. Өдөрт ердөө 10-хан секунд зарцуулахад л хангалттай
26324 Уншсан
-
ХҮН ҮХЛИЙН ДАРААХ 49 ХОНОГТ ЮУГ ТУУЛДАГ ВЭ?
25964 Уншсан
-
Хүүхдийн “сэвлэг үргээх ёслол”-д хүн бүрийг урьдаггүй
25825 Уншсан
-
3-хан орцтой энэ аргыг 7 хоногт нэг удаа хэрэглэснээр арьсны гүн нүхжилтийг шууд арилгаж хурдан цайруулж, дахиж хэзээ ч сэвхтэхгүй!
25601 Уншсан
-
Элгийг 3 сарын дотор бүрэн цэвэрлэх шидэт дэглэм
25092 Уншсан
-
Лүүжин тавиулсан айлаас гарлага байнга гарч, гаслан зовлон ТАСАРДАГГҮЙ
24748 Уншсан
-
Нойр булчирхайн тухай таны заавал мэдэж байх ёстой 5 зүйл
24299 Уншсан
-
Хүмүүсийн 95% нь будаагаа буруу агшаадаг. Туршлагатай тогооч нар хүртэл будааны хүнцлийг яаж арилгахаа мэддэггүй
23631 Уншсан