
Хэдийгээр Хятадын засгийн газартай холбоотой байж болзошгүй гэсэн болгоомжлол байдаг ч Өрнөдийн удирдагчид залуу сонгогчдодоо хүрэхийн тулд ТикТок сошиал платформд албан ёсны хуудсаа нээсээр байна.
Германы канцлер Олаф Шольц энэ жишгийг дагуу албан ёсны ТикТок хуудсаа нээж байгааг өчигдөр зарлажээ.
Шинэ хуудас “хөшигний ар дахь засгийн газрын өдөр тутмын амьдралыг харуулах” зорилготойг канцлерын хэвлэлийн төлөөлөгч Стеффен Хебестрэйт мэдээлсэн байна.
Ухаалаг, буурьтай удирдагч гэдгээрээ танигдсан Шольц шинэ сошиал сувгийнхаа талаар ярихдаа “Би энд бүжиглэхгүйгээ амлаж байна” гэжээ.
Канцлерын ажлын өрөөг товчхон харуулсан эхний дүрс бичлэг шинэ ТикТок хуудсанд нийтлэгдсэн байна.
АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн хоёрдугаар сард ТикТок хуудсаа нээсэн юм.
Гэхдээ тэр саяхан Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпинтэй утсаар ярихдаа ТикТок платформын эзэмшлийн асуудалд санаа зовж байгаагаа илэрхийлж байв.
Энэ долоо хоногийн сүүлээр Германы канцлер Хятадад айлчлах гэж байгаа. Үүнийг санамсаргүй давхцал байсан гэж Хебестрэйт тайлбарлажээ.
