Хятад: Дэлхийн хамгийн өндөр бүсэд цахилгааны цамхаг босгов

Дэлхийн хамгийн өндөр бүсэд Хятад цахилгааны цамхаг босгосон орон боллоо. Тодруулбал, баруун өмнөд нутгийн Сычуань мужид 4797.9 метрийн өндөрт өндөр хүчдэлийн цамхагийг байршуулжээ. Энэ “Жиншан-Хубэй” төсөл нь 1901 км урттай бөгөөд Шизангийн өөртөө засах орон, Сычуань муж, Чунцин, Хубэй мужийн нутгийг дамнадаг.

Хэт өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шинэ цамхаг нь 800 киловольтын тогтмол гүйдлээр жил бүр 40 тэрбум кВт/цаг цахилгаан эрчим хүчийг Хятадын төв хэсэгт дамжуулна.

Энэ нь тус улсын цахилгаан эрчим хүчний хэрэгцээг хангахад нэн чухал үүрэг гүйцэтгэх төсөл болох юм. Байршлын хувьд ургамал ногоо сийрэг ургадаг, хүйтэн уур амьсгалтай, гэнэт их цас ордог газар. Тиймээс энэ нь барилгын ажилд багагүй саад бэрхшээл учруулжээ.

Эх сурвалж: CHINA NEWS

access_time 2024-04-03 13:45

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt