А.Ундраа: Гэр бүлээс гадуурх харилцааг шийдвэрлэх талаар хуульд нарийвчилсан заалт оруулах шаардлагатай
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд гэрлэгчид, хамтран амьдрагчдын гэрлэлт, түүнийг дуусгавар болгох, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус амины эрх, хүүхдийн асран хамгаалалт, үрчлэлт, гэр бүлийн гишүүд, төрөл садныг тэжээн тэтгэх, харгалзан дэмжих зэрэг харилцааны хүрээг хамруулсан зохицуулалтуудыг тусгажээ.
Ингэхдээ, гэр бүлийн харилцаанд эцэг, эх, хүүхдийг биеийн болон оюун санааны хувьд эрүүл өсгөн хүмүүжүүлэх, хөгжүүлэх, түүний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг нэн тэргүүнд хамгаалах, үүний дотор, хүүхэд, жирэмсэн болон хөхүүл эмэгтэй, эсхүл бага насны хүүхэдтэй, өрх толгойлсон эцэг, эх, хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настай, хөдөлмөрийн чадваргүй гэр бүлийн гишүүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тэргүүн ээлжид хамгаалах зарчмыг баримталсан байна.
Уг төслийн талаарх хэлэлцүүлэг өчигдөр болов.
Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүүхэдтэй хамт амьдарч байгаа эсэхээс үл шалтгаалан хүүхдийн өмнө үүрэг хүлээхээр зааж, гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эхийн дундаас төрсөн, үрчлүүлсэн, дагавар хүүхэд гэрлэлтээ бүртгүүлсэн гэрлэгчдээс төрсөн хүүхдийн адил байхаар зохицуулжээ.
Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, цус ойртолтоос урьдчилан сэргийлэх үүднээс гэрлэгчид гэрлэлтээ батлуулахаас өмнө хоорондоо садан, төрлийн холбоотой эсэхээ мэдэх зорилгоор, сайн дураар ДНХ (Дезоксирибонуклейн хүчил)-ийн шинжилгээнд хамрагдаж болохоор зааж, хэрэв холбоотой бол гэрлэхийг хориглохоор заасан байна.
Хуулийн төсөлд туссан бас нэг шинэлэг зохицуулалт нь гэр бүлтэй адилтгах харилцаа буюу хамтран амьдрагчдын харилцааг зохицуулжээ. Тэдэнд тавигдах шаардлага, эрх үүрэг, хамтын амьдралыг дуусгавар болгох, хүүхдийн асуудлууд зэрэг олон нарийвчилсан харилцааг тусгасан байна.
Хуулийн төсөлд гэрлэгчдийн эрх, үүргийг нарийвчлан зааж, тэдний эрх ашиг, эд хөрөнгийн эрхээ хамгаалах боломжийг бий болгосон гэрлэлтийн гэрээний талаарх шинэ зохицуулалт нэмжээ.
Хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг удаа дараа, эсхүл ноцтой зөрчсөн тохиолдолд эцэг, эх байх эрхийг хязгаарлах, хасах асуудлыг төсөлд нарийвчлан зааж, түүний үндэслэл, нөхцөл, үүсэн гарах үр дагаврыг ялгаж шинэчлэн найруулсан байна.
Шүүхээс гэрлэлт цуцлах шийдвэрийг гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагад дурдсан эсэхээс үл хамаарч хүүхдийн тэтгэлгийг хамтад нь заавал шийдвэрлэхээр зохицуулж, тэтгэлгийн хэмжээг шүүх шийдвэрлэхээр заажээ.
Хэлэлцүүлэгт оролцсон гэр бүл, нийгмийн харилцааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллага, иргэний нийгмийн төлөөлөгчид олон талын санал, байр суурийг илэрхийлэв.
“Улаанбаатар эрдэм” их сургуулийн багш Н.Алтангэрэл: Шинэчилсэн найруулгын төсөл өмнөх хуулиас дээрдсэн юмгүй байна хэмээн шүүмжлээд, зарим дэвшилтэт зүйл байгаа боловч гэр бүл салалт зэрэг тулгамдсан асуудлуудынхаа суурь шалтгааныг олж хараагүй байна.
Гэр бүл салалт үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрснийг анхааруулж, үүнийг бодлогын түвшинд хүлээн зөвшөөрч, эрх зүйн зохицуулалтыг боловсруулахад харгалзан үзэх шаардлагатай.
Хүүхдийн тэтгэлэг эздэдээ очдоггүй, олддоггүй байдлыг харгалзан үзэж, сан байгуулах нь зүйтэй.
Гэр бүл судлаач Х.Баавгай: Гэр бүлийг эдийн засаг, нийгмийн харилцаа, эрх зүйн уялдаанд авч үзэх ёстой. Эдийн засгийн талаар хэрхэн урамшуулах, нийгмийн харилцааны хувьд зөвлөгөө өгдөг, үйлчилдэг төвүүдийг бий болгож хөгжүүлэх зэрэг асуудлыг уялдаатай шийдвэрлэсэн эрх зүйн зохицуулалт бий болгох шаардлагатай.
“Монголын чөлөөт ахмадын холбоо” ТББ-ын тэргүүн Г.Баасан: Гэр бүлд тавигдах босго хугацааг 10 жилээс доошгүй байхаар тогтоосон хэрнээ хамтран амьдрагчдад таван жил тавьж өгсөн нь ямар харилцааг төр, засгаас түлхүү дэмжиж байна вэ гэдгийг харуулж байна.
Гэр бүл бол гэрээн дээр биш итгэлцэл, хайр дээр тогтох ёстой.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд сануулах, торгох зэрэг арга хэмжээ хэрэглэхгүйгээр шууд 9-30 хоног хорьж, гурван удаа давтвал эрүү үүсгэдэг нь тэр айлын амьдралыг эерүүлэх, өөрчлөх бус харин ч улам хүйрэх, салахад нөлөөлж байна. Айл гэрт бий болсон хүйтэн уур амьсгалыг дулаан болгох зохицуулалт хаана байна вэ.
Хүүхэд хүчирхийллийн эсрэг үндэсний хөдөлгөөний ерөнхий зохицуулагч А.Ундраа: Гэр бүлийн тухай хууль бол нийгмийн харилцааны гол хууль болохыг онцолж, гэр бүлийн асуудлаар дагнасан шүүхийг нийслэлд байгуулахыг дэмжиж байгаа. Сум, дүүргийн соёлын төвүүдийг түшиглэн гэр бүлд зөвлөгөө өгөх, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа явуулах боломжийг хуульчлах, гэр бүлийн харилцааг дуусгавар болгохтой холбоотой зохицуулалтыг илүү нарийвчлах шаардлагатай.
Дагавар хүүхдүүдийг хамгаалах, гэр бүлээс гадуурх харилцааг шийдвэрлэх талаар хуулийн төсөлд нарийвчилсан заалтуудыг тусгах шаардлагатай.
Хуульч Б.Бадамханд: Монгол Улсын Үндсэн хуульд, гэрлэлт нь хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёрын тэгш эрх, сайн дурын харилцаанд үндэслэнэ гэж заасан тул ижил хүйстнүүдийн харилцааг энэ хуульд тусгаж зохицуулах тухай саналуудыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
Угийн бичиг хөтлөх тухай хууль хэрэгжихгүй байгаа тул ДНХ-ийн шинжилгээнд сайн дураар бус заавал хамруулдаг байхаар зааж өгөх хэрэгтэй.
Хүүхдийн тэтгэлэг төлөхгүй байгаа этгээдийг албадан ажил хийлгэдэг байхаар хуульчлах санал дэвшүүлж, хүүхдийн тэтгэлгийг төлүүлж чадахгүй байгаа өнөөгийн нөхцөлд нөхөр, эсвэл эхнэр гэрлэлтээ цуцлуулснаас хойш нэг жилийн дотор хөдөлмөрийн чадвараа алдсан бол тэтгэлэг гаргуулна гэсэн заалт хэрэгжих боломжгүй гэж үзэж байна.
Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар: Настан буурлуудаа хүндэтгэх хүүхэд, залуусын хүмүүжил төлөвшлийн дээшлүүлэх, ахмад настны өмчлөлийг хамгаалах, асран хамгаалах үүргээ ухамсарлаагүй үр хүүхдэд хариуцлага тооцох асуудлуудыг хуульд тусгах шаардлагатай.
Монголын Угийн бичгийн холбооны тэргүүн Н.Түмэн-Өлзий: Гэр бүлийн харилцааны үндсийг угийн бичигт суурилах ёстой.
Hold International байгууллагын төлөөлөгч н.Тунгалаг: Хууль хэнд зориулагдсан бэ гэдгийг тодорхой болгох шаардлагатай.
Тухайлбал хүүхэд үрчлэх асуудлыг гадаад, дотоодын иргэдэд өөр өөр зохицуулалттайгаар тусгах шаардлагагүй.
“Сэтгэл зүйн мэдрэмж” ТББ-ын тэргүүн Ч.Сэмжидмаа: Дагавар хүүхэд, үрчилж авсан хүүхдээс гадна нөхрөөсөө далдуур өөр хүнээс олж гаргасан хүүхдийн асуудал, ижил хүйстний эмчилгээ, үйлчилгээний асуудлыг зохицуулах шаардлага бий.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Үнэн шударга холбооны тэргүүн Г.Үнэнбаяр: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамжийг гэр бүлийнхэн нь залгидаг байдлыг таслан зогсоох, хүүхдээ төрөнгүүт эмээ, өвөөгийнх нь нэр дээр бүртгүүлж, халамж, тэтгэвэр завших явдлыг хориглох нь зүйтэй.
Цагдаагийн ерөнхий газрын Хуулийн хэлтсийн дарга Б.Батзориг: Гэр бүл цуцлахыг хориглох нөхцөлүүдийн дотор хөдөлмөрийн чадвараа хагас болон бүрэн алдсан гэсэн нөхцөл байгаа нь гэр бүлийн хүчирхийлэгч этгээд ар өврийн хаалгаар, аахар шаахар шалтгаанаар групп тогтоолгочхоод хүчирхийллээ үргэлжлүүлсээр байх хуулийн цоорхой болох вий гэж болгоомжилж байна.
Жи Би Эм консалтинг ХХК-ийн хуульч Б.Жавзанханд: Хуулийн зохицуулалтыг илүү нарийвчлахгүй бол хэтэрхий ерөнхий байна. Гэр бүлд зөвлөгөө, үйлчилгээ үзүүлдэг сэтгэлзүйчдийн хүрэлцээ муу байгааг анхаарах шаардлагатай.
Хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан гэр бүлийн гадуурх харилцаанд эрүүгийн хариуцлага ногдуулах, албадан хөдөлмөр эрхлүүлэхтэй холбоотой асуудлууд олон улсын эрх зүйн баримт бичгүүдээр хориглогдсон талаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо тодорхой тайлбарлаж, дагавар хүүхдийг хамгаалах зохицуулалт төрсөн хүүхдийн адил байна гэсэн заалтаар хэрэгжих боломжтой гэсэн хариулт өгөв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
Газпром компани их хэмжээний цомхотгол явуулж магадгүй
2025-01-14
-
Даатгалын хураамж нэмсэн СЗХ-ны будлианы эзэд тушаал дэвшихнээ
2025-01-14
-
Жефф Безосын пуужин хөөргөх бүтэлгүйтэв
2025-01-13
-
Лос-Анжелесийн түймэрт амиа алдсан хүний тоо 24-д хүрлээ
2025-01-13
-
Трамп анхны эрүүгийн хэрэгт буруутгагдсан ерөнхийлөгч болов
2025-01-11
-
Jeju Air” онгоцны хар хайрцгууд осолдохоос өмнө ажиллахаа больжээ
2025-01-11
-
Трамп Путинтэй уулзахаар төлөвлөж байна
2025-01-11
-
Унгарт өндөр албан тушаалтанд хориг арга хэмжээ авлаа
2025-01-08
-
Нью Орлеанст машинтай этгээд халдлага үйлдэж, 15 хүн нас барав
2025-01-02
-
Трампийн зочид буудлын гадаа “Тесла”-ийн машин дэлбэрчээ
2025-01-02
-
Асма аль-Ассад нөхрөөсөө салахгүй
2024-12-24
-
Бразилд онгоц осолдож, бүх зорчигч амиа алджээ
2024-12-23
-
Вьетнам 10 гаруй жилийн дараа метротой боллоо
2024-12-23
-
Солонгос 130 мянган хүнд “E-9” виз олгоно
2024-12-21
-
Аделийн дуу хулгайн гэмт хэрэгт холбогджээ
2024-12-19
-
Кремлийг шүүмжлэгчийн ээжийг хордуулжээ
2024-12-19
-
Хүнд гахайн бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийжээ
2024-12-18
-
Нэгдүгээрт хийн түлш рүү шилжинэ.
2024-12-16
-
Өмнөд Солонгос Трампаас эмээж байна
2024-12-16
-
Галт суманд газар хөдөлжээ
2024-11-28
-
Жаир Болсонаро төрийн эргэлт хийх гэж оролдсон гэв
2024-11-27
-
МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэнг АТГ-аас саатуулжээ
2024-11-27
-
Орос, Ираны хямралыг үл харгалзан газрын тосны үнэ тогтвортой байна
2024-11-26
-
“Их Засаг” их сургуулийн ректор Н.Ням-Осорт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
2024-11-26
-
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
2024-11-26
-
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
2024-11-25
-
4 сая гэр бүлийг салгах Трампийн төлөвлөгөө
2024-11-25
-
Хезболла бүлэг Израиль руу 250 пуужин харвалаа
2024-11-25
-
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
2024-11-20
-
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцохоор мордлоо
2024-11-10
-
7 хоногт 7 кг турах өргөст хэмхний дэглэм
21667 Уншсан
-
Таны зүрх хэвийн ажиллахгүй байгааг илтгэх 8 анхаарууштай шинж тэмдэг
21511 Уншсан
-
Үүнийг ууж эхэлснээс хойш миний гэдэс яг л хоосрох шиг болсон! Эрт мэдсэн бол огт таргалахгүй л байж дээ…
21461 Уншсан
-
Хэрвээ та хүүхдээ бусдаас ухаалаг болгоё гэвэл эдгээр хоол хүнсээр хооллоорой!
21435 Уншсан
-
Таныг гэнэтийн үхлээс аврах дэлхийн №1 жимс
20857 Уншсан
-
Энэ бүсгүй 8 сарын турш өдөр бүр луувангийн шүүс уугаад итгэмээргүй үр дүнг мэдэрчээ!
20792 Уншсан
-
Хүүгээ том болохоос нь өмнө заавал хэлж өгөх ёстой 20 зүйл
20518 Уншсан
-
Хамт ажилладаг хүн маань нэг аргыг мэдэж авснаас хойш дахиж ядрахаа больсон. Аливаа өвчнийг анагаах эмчилгээний арга
20393 Уншсан
-
ЛАВРЫН НАВЧ ХҮСЭЛ Ч БИЕЛҮҮЛНЭ, МӨНГӨ Ч ДУУДНА
20367 Уншсан
-
Бүдүүн найз залууг нь доромжилсон цахим хэрэглэгчидэд ийм хариу барьжээ
20087 Уншсан
-
Таны нүдний харааг эрс сайжруулах шидэт бэлдмэл
19937 Уншсан
-
Таны нойр булчирхай өвддөг бол бүрмөсөн эмчилэх арга бий шүү!!!
19875 Уншсан
-
Нойр булчирхайг анагаагч 10 шидэт хүнсний бүтээгдэхүүн
19847 Уншсан
-
НЯЛХ ХҮҮХЭДТЭЙ АЙЛЫН ЦЭЭРЛЭХ 17 ЗҮЙЛ
19819 Уншсан
-
Ходоодны үрэвсэл намайг олон жил зовоосон. Харин үүнийг уугаад би бүрэн эдгэрсэн!
19518 Уншсан
-
Аавынхаа зодуураас зугтсан охин ДЭЭВЭР дээрээс үсэрч буй аймшигт бичлэг …/14+/
19425 Уншсан
-
ШӨЛ УУГААД 2 ДОЛОО ХОНОГТ 10-12 КГ ЖИН ХАСЪЯ
19368 Уншсан
-
ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ БЭЛДМЭЛ БУЮУ САРМИСТАЙ АРХИ ДАРАХ АРГА
19285 Уншсан
-
80 настай эмээ маань үүнийг уугаад, хараа нь сайжирч, сонин сэтгүүлийг төвөггүй уншдаг болсон!
19250 Уншсан
-
Ходоодны өвчнийг эдгээх Монголын эртний арга
18510 Уншсан
-
Нэрс жимсийг идэх итгэмээргүй 12 шалтгаан
18502 Уншсан
-
Ирээдүйд хүүхдээ сайхан амьдруулахын тулд зааж өгөх ёстой 7 ур чадвар
18484 Уншсан
-
5 хүн тутмын нэг нь элэгний өөхлөлттэй байдаг. Танд туслах байгалийн гаралтай 10 аргыг танилцуулж байна
18157 Уншсан
-
Зөгийн балтай сармис 7 хоног идээрэй! Үр дүн нь таныг алмайруулах болно.
17923 Уншсан
-
АНТИБИОТИКООС 1000 ДАХИН ХҮЧТЭЙ БЭЛДМЭЛ…
17816 Уншсан
-
Эзнийг нь шоронд хорьж байгаад дээрэмдсэн С.Баярын хэрэг….
17680 Уншсан
-
УЛААН ДАРСАНД ДАРСАН САРМИС 5 ХОНОГ УУГААД ЮУ БОЛОХЫГ ХАРААРАЙ, ГАЙХАЛТАЙ
17620 Уншсан
-
ТАНЫ СОНСГОЛЫГ 80% САЙЖРУУЛАХ ОНЦГОЙ АРГЫГ СУРААД АВААРАЙ!
17463 Уншсан
-
Тэнгэрээс УНАЖ ирсэн нохойд цохиулж гэмтжээ /бичлэг/
17314 Уншсан
-
Аливаа ажил үйл явуулдаггүй хар цагт ажлаа бүү эхлүүл
16863 Уншсан