АНУ: Орон гэргүй хүмүүсийн эрхийг зөрчсөн хууль батлах уу?

АНУ-ын Дээд шүүх Олон нийтийн газар унтахыг хориглох хуулийн төсөл нь хүний эрхийг зөрчсөн асуудал эсэх талаар мэтгэлцэж байна. Энэ хууль нь орон гэргүй хүмүүсийг ялгаварлан гадуурхаж, харгис хэрцгий хандаж байна гэж үзсэн 100 гаруй хүмүүс Даваа гаригт Орегон мужийн Грантс Пасс хотод эсэргүүцлээ илэрхийлжээ. Дээд шүүхийн зарим гишүүд уг асуудлыг орон нутгийн засаг захиргаанд үлдээх ёстой гэж үзэж байгаа ч дийлэнх нь улс нийтийн асуудал гэж үзэв.
Уг хуулийн эцсийн шийдвэр ирэх зургадугаар сард эцэслэн батлагдах төлөвтэй байна.
Грант Пасс хотын захиргаанаас олон нийтийн эзэмшлийн талбай, цэцэрлэгт хүрээлэн, хувийн эзэмшлийн талбайд ор дэвсгэр, хөнжил зэрэг унтлагын үед ашигладаг эд зүйлсийг хориглосон. Мөн тухайн хориотой газруудад унтаж, амрахгүй байх шийдвэр гаргажээ. Хэрэв зөрчил гаргасан бол 295 ам.долларын торгууль төлөх бөгөөд давтан зөрчил гаргавал 20 хүртэлх хоног саатуулах юм байна.
Уг хот 40 мянга хүрэхгүй хүн амтай ба 2013-2018 оны хооронд 500 гаруй олон нийтийн талбай, цэцэрлэгт хүрээлэнтэй холбоотой хууль, тогтоомж гаргажээ. Түүнчлэн, 2018 онд Грант Пасс хотын захиргааг гэр оронгүй таван хүн шүүхэд өгч байсан.

Тэд хотын захиргааны гаргасан шийдвэр нь АНУ-ын үндсэн хуулийн наймдугаар зүйл болох харгис хэрцгий, ер бусын шийтгэлээс хамгаалах заалтыг зөрчиж, гэр оронгүй хүмүүсийн эрхийг зөрчиж байна гэж үзсэн. Грант Пасс хотын захиргаа шүүхийн нэхэмжлэлийг эсэргүүцсэн ба орон гэргүй хүмүүсийн “хэт задгайрлыг” хорихын тулд олон нийтийн газрыг хуульчлах шаардлагатай гэж мэдэгдсэн байна.
Үүний адил орон гэргүй болон олон нийтийн эзэмшлийн талбайн маргаан дахин эхэлсэн байна.

Орон сууц, хот байгуулалтын газраас гаргасан арванхоёрдугаар сарын тайланд, 2023 онд нэг шөнө гэхэд орон даяар 256 мянган хүн хоргодох байргүй, олон нийтийн газар хоноглож байна. Мөн 2022 оноос 2023 он хүртэл орон гэргүй хүмүүсийн тоо 12 хувиар өссөн буюу ойролцоогоор 70,650 хүн нэмэгдсэн нь 2007 оноос хойш орон гэргүй хүмүүсийн тоог хэд дахин нэмэгдсэн үзүүлэлт гарсан. АНУ-ын орон гэргүй оршин суугчдын бараг гуравны нэг нь амьдардаг Калифорнид асуудал хамгийн хурцадмал байна. Дээд шүүх уг хэрэгт хамгийн их анхаарал хандуулж байгаа ба жагсагчдын санал хүсэлтийг харгалзан шийдвэр гаргахаар төлөвлөж байна.
Эх сурвалж:BBC

access_time 2024-04-23 12:37

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt