Нойр булчирхайг эдгээх чөмөгний эмчилгээний ач тус

Эрт дээр үеэс монголчууд хонь үхрийн чөмөгний тосыг олон аргаар ялгаруулан гаргаж хий ядаргаа, алжаал тайлах, дархлааны системийг нөхөн сэргээх зорилгоор хэрэглэдэг байсан юм.

Одоо ч гэсэн зарим ахмад настнууд чөмөгний ясыг цайндаа чанаж ууж байна.

“Монгол анагаах ухааны дөрвөн ерөндгийн хураангуй”-д үхэр хонины чөмөг нь амтлаг, бүлээн чанартай, бөөрийг төлжүүлж, чөмгийг шимтэй болгодог гэж тэмдэглэж байдаг.

Мү Лань хэлэхдээ: – Чөмгөнд монгол хүний бие махбодод зохицох кальци, төмөр, эрдэс бодис, шим тэжээл их хэмжээгээр агуулагдаж байдгийг эрдэмтэн судлаачид нотолсон байна.
Монголчууд малын тарга хүч сайн, дүүрэн чөмөгтэй үеийн чөмгийг хугалан зөөлөн гал дээр удаан чанаж, чөмөгний тосыг нь ялгаруулан авдаг.

Мөн хонины чөмгийг хагалж цайндаа хийж буцалгаж болно.

Ингэж чанасан цайг ядаргаа тайлах цай гэдэг. Бөөрний хүйтэн хий, настайчуудын яс сийрэгжилт, шим тэжээл дутагдах, тамир тэнхээ дорой, үе мөчний архаг хууч өвчин, нойр хулжих зэрэг хийн өвчин бүхэнд тустай.

Мөн эмэгтэйчүүдийн нүүр царай сайхан болгоход маш сайн үйлчилгээ үзүүлдэг” гэжээ.

Чөмөгний тосыг ялгаруулж авахад хэт их махтай нь чанавал чөмөгний эрдэс бодис махны чанарт дарагддаг.

Иймээс сонгосон чөмөгний ясаа сайтар шулаад зөөлөн галаар 5-аас 10 цаг чанаж, шөлөнд нь хөвж байгаа тосыг нь хамж авна.

Ингэж ялгаруулж авсан чөмөгний тосоо хөлдөөж, өдөр тутмын хоол цайндаа хийх буюу шөлөнд нь гурил чанаж идэхэд шим тэжээлтэй байдаг.

Тэрчлэн нярай хүүхдийн хоолонд хийх, биеийг нь угаахад бага зэрэг хийж хэрэглэвэл ханиад хатгаа тусахгүй, дархлааны системийг сайжруулдаг гэж ахмад настнууд ярьдаг.

Чөмөгний тос нь хүний хий ядаргааг тайлж, тамир тэнхээ оруулахаас гадна үе мөч, хуучин өвчнийг анагаах, ханиад томууг дарж, эрч хүчээр тэтгэдэг гайхалтай ач тустай. Гэхдээ чөмөгний тосыг хэрэглэхэд зарим хүн онцлон анхаарах хэрэгтэй. Энэ тухай Мү Лань хэлэхдээ: – Чөмөгний тосыг эмийн хөлөг болгож идэх буюу энгийн монгол идээ ундаанд байнга хэрэглэж болно. Гэвч залуу идэр насны буюу цусны халуунтай хүмүүс, нян, халуурч байгаа, хоолны шингээлт муу хүмүүс байнга идэхийг цээрлэх хэрэгтэй гэсэн зөвлөгөө өгсөн юм.

access_time 2018-06-04 13:06

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt