Шилдэг ажилтнаа алддаг удирдлагын 9 алдаа

Аливаа байгууллагын “шилдэг” ажилтнууд яагаад ажлаасаа гардаг вэ?

1. Хүмүүсээ хэт их ажиллуулдаг. Их ажиллаж буй ажилтнаас тодорхой үр дүн гарахгүй. Хэрэв ачаалал нэмж байгаа бол тэдний албан тушаалыг нэмэгдүүлэх нь зүйтэй.

2. Сайн ажлыг урамшуулдаггүй, хувь нэмрийг нь хайхардаггүй. Н.Макиавеллигийн “Бага багаар тогтмол урамшуулж, хариуцлага тооцохдоо жинтэйхэн тооцох” зарчмыг даган мөрдөх нь зүйтэй.

3. Ажилтнууддаа санаа тавьдаггүй. Манлайлагч удирдлага албан болон албан бус харилцаагаа хэрхэн тэнцвэржүүлэхийг мэддэг.

4. Ажилтнуудынхаа өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлдэггүй. Удирдлага үүргээ биелүүлэхгүй байхад хэн биелүүлэх вэ?

5. Тохиромжгүй хүмүүсийг ажилд авдаг. Шилдэг, гүйцэтгэлтэй, шаргуу ажилтан өөртэйгээ үзэл бодол нэгтэй мэргэжилтэнтэй хамтран ажиллахыг хүснэ. Мөн өөрөөс нь муу ажилладаг нэгэн дээд албан тушаалд нь байхад хэн сайн ажиллах вэ?

6. Санаачилга, хүсэл тэмүүллийг харгалздаггүй. Авьяаслаг хүн дүрэлзсэн хүсэл тэмүүлэлтэй байдаг. Хүсэл тэмүүлэлдээ хүрэх боломжоор хангаснаар бүтээмж, ажлын байран дээрх сэтгэл ханамжийг нэмэгдүүлнэ. Жижиг хайрцагт “хаших” биш хүсэл тэмүүллийг нь хүндэтгэж, биелүүлэх боломжоор хангаснаар бүтээмжийг 5 хүртэлх дахин нэмэгдүүлэх боломжтой.

7. Ажилтнуудынхаа ур чадварыг хөгжүүлж чаддаггүй. Хэрэв ажилтнаа хөгжүүлж чадахгүй л бол шилдэг нэгэн байсан ч, яг нэг байрандаа гацах болно.

8. Ажилтнуудынхаа бүтээлч ур чадварыг дэмжихгүй байх. Хамгийн шилдэг ажилтан хийсэн бүхнээ сайжруулах арга зам хайж байдаг. Гэвч өдөр бүр нэгэн хэвийн, уйтгартай зүйл хийхийг шаардаж, ур чадварыг нь хязгаарлавал мэдээж ажлаасаа гарахгүй өөр яах билээ?

9. Оюун ухааныг нь сорьж чаддаггүй. Ухаалаг, чадварлаг хүмүүс хялбар, уйтгартай ажлаас илүү оюун ухаан сорьж, толгойгоо ажиллуулах ажил хайж байдаг.

Эх сурвалж: TV5

access_time 2018-08-09 12:00

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt