
Монголчуудын таргалалт ба идэвхтэй хөдөлгөөний талаар Эрүүл Мэндийн Яамнаас зарим тоон мэдээллийг танилцууллаа.
1997 онд Монголын нийт хүн амын дунд таргалалт гэдэг зүйл бараг байсангүй. Энэ үед манай улсын Дотоодын Нийт Бүтээгдэхүүн (ДНБ)-ний өсөлт дөрвөн хувьд хүрч байжээ.
Гэтэл 2024 оны байдлаар насанд хүрсэн
монгол эрэгтэйчүүдийн дундаж жин 71.9 килограмм
монгол эмэгтэйчүүдийнх 65.3 килограмм байна.
1997 онтой харьцуулахад орчин цагт нийт хүн амын 30.9 хувь нь илүүдэл жинтэй, 18.8 хувь нь таргалалттай болжээ.
Энэ баримтаас харахад хүн амын 25.9 хувьд нь өөхөн эд маш их хуримтлагдсан буюу таргалалттай. Таргалалт нь өдөр бүр 20 килограмм элс үүрч явахтай яг ижил.
Зөв хооллолт, идэвхтэй хөдөлгөөний тусламжтайгаар энэ ачаанаасаа салж, эрүүл, аз жаргалтай амьдрах бүрэн боломжтой хэмээн зөвлөлөө.
