
Сүхбаатар аймгийн ойн сан бүхий сумдын 15.7 мянган га ойн санд ой зохион байгуулалтын ажил улсын төсвийн хөрөнгөөр 2023 онд хийгдэж байна.
Уг ажлын хүрээнд ЗГХА Ойн газраас гүйцэтгэгч тал, орон нутгийн төлөөллийг оролцуулсан “Ой зохион байгуулалтын техникийн нэгдүгээр зөвлөгөөн”-ийг 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар аймагт зохион байгууллаа.
Тус зөвлөгөөнөөр ой зохион байгуулалтын бэлтгэл ажлын хүрээнд хийгдсэн технологи ажилбарын тухай хэлэлцэж, ой зохион байгуулалтын хээрийн хайгуул судалгааны ажлыг эхлүүлсэн.
Сүхбаатар аймгийн ойн санд хийгдэж буй ой зохион байгуулалтын ажлын хээрийн хайгуул судалгааны ажил 2023.09.30-ний дотор, материал боловсруулалтын ажил 2023.12.15-ны дотор хийгдэнэ. Уг судалгааны ажлыг гүйцэтгэж, захиалагч байгууллагад хүлээлгэж өгөхөөр ойн бүртгэл тооллого, ой зохион байгуулалтын тусгай зөвшөөрөл бүхий “Аглаг ой” ХХК, “Мөнхжаргалант ой” ХХК нар түншлэл байгуулан ажиллаж байна.
