
2021 оны УИХ-ын чуулганаар “Номын баяр”-ын тогтсон өдрүүдийг “Нийтээр тэмдэглэх болон тэмдэглэлт өдрийн хууль”-д нэмэлт өөрчлөлтөөр оруулж, улс орон даяар тэмдэглэх, төр засгаас дэмжих үйл ажиллагаа хэмээн тунхаглажээ. Хуульд заасны дагуу тавдугаар сарын 19, 20, 21-ний өдрүүдэд Номын баяр маань орон даяар эхлэх юм байна. Харин нийслэлд Үндэсний номын баяр тавдугаар сарын 26, 27, 28-ны өдрүүдэд Төв талбайд болно.
Номын баярыг манай улс энэ хавар 33 дахь удаагаа зохион байгуулж байна. Номын баярыг жил тутам дунджаар 180 мянга гаруй хүн зорин ирдэг. Тэдний 95 хувь нь худалдан авалт хийдэг. Ирсэн хүмүүсийн 83 хувь нь хоёр ба түүнээс дээш ном авдаг гэсэн статистик гарсан тухай УИХ-ын дарга Г.Занданшатар цахим хуудаснаа бичжээ.
