
Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багт оршин суудаг иргэн М палеонтологийн ховор олдвор болох үлэг гүрвэлийн чулуужсан өндөг, яснууд, олон тооны амьтдын чихмэл, эд эрхтнүүдийг бусдад худалдахаар бэлтгэж байсныг илрүүлжээ. Палеонтологийн шинжилгээгээр тэдгээр нь:
15-30 мянган жилийн өмнө амьдарч байсан хөхтөн амьтан Савагт хирсийн чулуужсан яс,
Цэрдийн галавын үе 71-65 сая жилээс илэрдэг өвсөн тэжээлт нугас хошуут болон нугаламт гэх зэрэг хоёр төрлийн үлэг гүрвэлийн чулуужсан яс,
Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц /CITES/-д орсон матрын чихмэл, толгой, гавлын яс, тэнгисийн яст мэлхийн чихмэл болох нь тогтоогдсон байна.
