
Увс аймгийн … сумын … багийн Иргэн “А” сумын төвөөс /мотоциклтой/ 17:00 цагийн орчим гэрлүүгээ явна гэж гараад 18-24 м/с шороон шуурганы улмаас төөрсөн тухай дуудлагыг 04.25-ны өдрийн 22:07 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиж, тус сумын Увс нуур жуулчны баазын чиглэлд мотоциклтой явсан иргэн А /41 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 24 км/-т “Баг бураа” гэдэг газраас 23:20 цагт эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгчээ.
Эх сурвалж: ОБЕГ
