
“Лхагва гарагаас эхлэх цомхотголд бэлтгэлтэй байхыг компанийн менежерүүдэд урьдчилан сануулсан” хэмээн “Meta” онцолж байна
“Meta” компани лхагва гарагт “Facebook”, “WhatsApp”, “Instagram”, “Reality Labs”-ийн ажилтнуудыг хамарсан компани даяарх ажлын байрны цомхтголоо эхлүүллээ. “Meta”-ийн Гүйцэтгэх Захирал Марк Закерберг бүтээмжийг нэмэгдүүлэх зорилтоо танилцуулсны дагуу тус компани ажиллах хүчдээ ийнхүү бүтцийн өөрчлөлт хийхээр болжээ.
“Лхагва гарагаас эхлэх цомхтголд бэлтгэлтэй байхыг компанийн менежерүүдэд урьдчилан сануулсан” хэмээн “Meta” онцолж байна.
Энэ удаагийн цомхтголд 4000 гаруй ажилтан хамрагдаж магадгүйг эх сурвалж мэдээлсэн бөгөөд тус компани бүтцийн өөрчлөлтийн хүрээнд нийт 10 мянган ажилтнаа цомхтгохоор төлөвлөсөн гэж Марк Закерберг гуравдугаар сард мэдээлж байсан юм.
Ажлын байрны цомхтголын дараагийн хэсэг нь ирэх тавдугаар сарын үед явагдах төлөвтэй байгаа аж. Өнгөрсөн оны 11 дүгээр сарын байдлаар “Meta” компани нийт 11 мянган ажилтнаа цомхтгожээ.
Дээрх мэдээлэлтэй зэрэгцэн “Meta”-ийн нэгж хувьцааны ханш 1.6 хувиар унаж, 214.41 ам.доллар болоод байна.
