
Холливүүдийн кино жүжигчин Алек Болдуины холбогдсон эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон талаар өмгөөлөгч нар нь мэдэгджээ. Тэрээр “Раст” киноны зураг авалтын үеэр Украины кино зураглаач Халина Хатчинсыг буудсан хэрэгт холбогдсон юм.
Жүжигчин Алек Болдуиныг 2021 онд Нью-Мексико мужид санамсаргүйгээр хүний амь хохироосон, мөн зураг авалтын багийн бас нэг гишүүнийг шархдуулсан хэрэгт буруутгаж байсан. Кино зураг авалтын сургуулилалтын үеэр Болдуин үл мэдэгдэх шалтгаанаар цэнэглэсэн буугаар гал алдсаны улмаас Хатчинс буудуулж амиа алдсан юм.
Шүүх хурал эхлэхээс хоёр долоо хоногийн өмнө хэргийг хэрэгсэхгүй болгосныг зарласан байна. Тухайн өдөр Алек Болдуин тэргүүтэй кино багийнхан эмгэнэлт явдлын дараа түр зогсоогоод байсан кино зураг авалтаа үргэлжлүүлжээ.
Түүний өмгөөлөгч Люк Никас “Бид Алек Болдуины хэргийг хаасанд сэтгэл хангалуун байна. Энэхүү эмгэнэлт үйл явдлын бодит нөхцөл байдлыг бүрэн шалгахыг уриалж байна” гэжээ.
Эх сурвалж: ВВС
