
Тус яамнаас Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга, мэргэжилтэн нарт зориулж жил бүр сургалт-семинар зохион байгуулдаг уламжлалтай. Энэхүү сургалт өнөөдөр /2022.10.31/ Улаанбаатар хотноо эхэллээ.
Сургалтыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг нээж хэлсэн үгэндээ Монгол Улсын Их Хурлаас баталсан “Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”, “Шинэ сэргэлтийн бодлого” зэрэг бодлогын баримт бичигт тусгасан зорилт, арга хэмжээний талаар болон шинээр батлагдсан хуулиудыг орон нутагт хэрэгжилтийг хэрхэн хангах талаар онцлов.
Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга, мэргэжилтэн нар тус сургалтад хамрагдсанаар Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагаа, хууль зүйн салбарт хийх шинэтгэлийн бодлого болон шинээр батлагдсан хууль тогтоомж, түүнийг дагаж гарах дүрэм, журмын талаар тодорхой мэдээлэлтэй болж, Захиргааны хэм хэмжээний актыг боловсруулах талаар мэргэших юм. Энэ нь тус салбарт хийгдэж буй шинэчлэлийн бодлого, батлагдсан хуулийн хэрэгжилтийг орон нутагтаа сурталчлах, тайлбарлан таниулах, үйл ажиллагаандаа хэрэглэх, сургалт, мэдээлэл чухал ач холбогдолтой.
