
Монгол Улсын Ерөнхий Сайдаас 06 дугаар албан даалгавар гаргаж Монгол Улсын Засгийн газраас баталсан бодлогын баримт бичгүүдийг төрийн нийт албан хаагчдаар судалж, танилцуулах, энэ чиглэлийн сургалт зохион байгуулахыг нийт төсвийн захирагч нарт даалгасан билээ.
Үүнтэй холбогдуулан тус яамнаас Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэдэх Удирдлагын академитай хамтран салбарын нийт удирдах албан тушаалтнуудыг хамруулсан “Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг танилцуулах сургалтыг өнөөдрөөс /2020.10.07/ зохин байгуулж эхэллээ.
Тус сургалт нь 14 хоногийн турш цахим болон танхимаар явагдах бөгөөд танхимын сургалтыг Дотоод хэргийн их сургууль дээр зохион байгуулж байна. Өнөөдрийн танхимын сургалтаар “Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зорилго, зорилт хоорондын уялдааг дасгал ажлаар буюу орчин үеийн сургалтын арга зүйг ашиглан сонирхолтой байдлаар явуулсан бол маргааш тус бодлогын баримт бичгүүдийн төлөвлөлт, хэрэгжилт, үнэлгээний талаар танилцуулах юм.
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг танилцуулах энэхүү сургалтад Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний харьяа агентлаг, байгууллагын нийт 110 орчим удирдах албан тушаалтнууд оролцож байна.
