
“Netflix”-ийн нууц үгээ бусадтай хуваалцах боломжийг хязгаарлах, зар сурталчилгааг дэмжсэн илүү хямд үйлчилгээ санал болгох шинэ стратеги хэрэглэгчдийн тоо нь тогтвортой өсөхөд нөлөөлнө гэж шинжээчид үзэж байна.
Сүүлийн гурван сард тус компанийн нэгж хувьцаанд ногдох ашиг 8.4 хувиар өссөн гэж “Bloomberg”-ийн шинжээчид тооцоолжээ. Мөн 2023 оны санхүүгийн жилд орлого нь 8.6 хувиар, 2024 онд 12 хувиар өснө гэж таамаглаж байна.
“Netflix”-ийн үйлчилгээг 100 сая гаруй хүн ямар нэг төлбөр төлөлгүйгээр ашиглаж байгааг тус компани тооцоолжээ.
Дөрөвдүгээр сарын 18-наар эцэслэгдэх I улиралд шинэ хэрэглэгчдийн тоо нь 2.3 саяар нэмэгдэж, 233 сая хүрэх тооцоотой байгаа аж.
“Netflix” компанийн хувьцааны ханш 2022 оны доод түвшнээс хоёр дахин, сарынхаас 18 хувиар өсжээ. Тус компани кино студидээ бүтцийн өөрчлөлт хийж, жилдээ илүү цөөн уран бүтээл нийлүүлэхээр болоод байгаа юм.
Нууц үгээ бусадтай хуваалцахыг хязгаарласнаар хэрэглэгчдийн тоо нь 10-12 хувиар өссөн гэж “Zacks Investment Management”-ийн шинжээчид тооцоолжээ. Ингэснээр “Netflix”-ийн хувьцаа хөрөнгө оруулагчдыг илүү татах төлөвтэйг онцолж байна.
