
Филиппиний Vogue сэтгүүл дөрөвдүгээр сарын дугаарынхаа нүүрэнд 106 настай шивээсчин Апо Ванг-Одын зургийг нийтэлснээр тэрбээр Vogue сэтгүүлийн нүүрэн дээр гарсан хамгийн өндөр настай хүн болжээ.
Ванг-Од буюу Мария Оггай хэмээх эмэгтэй өсвөр наснаасаа эхлэн аавынхаа заавраар суралцаж, гараараа шивэх урлагийг төгс эзэмшсэн гэхэд болно.
Калинга мужийн Бускалан уулын тосгонд амьдардаг тэрбээр тус улсын хамгийн эртний мамбабаток буюу уламжлалт Калинга шивээсчин юм.
Ванг-Од ердөө хулсан саваа, помело модны өргөс, ус, нүүрс ашиглаж гараар товшин шивээс хийдэг нь олныг гайхшируулдаг.
Түүнийг зорин ирэх үйлчлүүлэгчдийн ихэнх нь алс холоос, олон орноос ирдэг байна. “Үе үеийн сүүлчийн мамбабаток хэмээн тунхагласан түүнийг Бускаланд мөргөл үйлдсэн олон мянган хүмүүсийн арьсан дээр хүч чадал, эр зориг, гоо үзэсгэлэнг илэрхийлэх Калинга овгийн бэлгэ тэмдгийг сийлжээ” гэж Филиппин Vogue сэтгүүлд нийтэлжээ.

