
Улс орон даяар гуравдугаар сарын 25-наас зуны цагийн хуваарьт шилжихтэй холбоотойгоор цагийг урагшлуулах асуудлаар Засгийн газар яамдаас санал авч эхэлсэн. Тэгвэл энэ асуудлаар БШУ-ы сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө.
Тэрбээр “Боловсролын хүрээлэнгээс хийсэн судалгаанд цаг урагшлуулсан үед бага анги болон цэцэрлэгийн насны хүүхдүүд нэг цагаар эрт сэрнэ гэдэг тухайн хүүхдийн биеийн байдалд сөрөг нөлөө үзүүлдэг гэж гарсан. Миний хувьд энэ нь зөв шийдвэр биш гэж үзэж байна” гэв.
