Sukhbaatar Monument on central square in Ulaanbaatar. Mongolia
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 111 жилийн ой арванхоёрдугаар сарын 29-ний Пүрэв гарагт тохионо. Энэ өдөр бүх нийтээрээ амарна. 111 жилийн тэртээ монголчууд Манж Чин Улсын харьяанаас бүрэн гарч, тусгаар үндэстэн болохоо зарлан тунхаглажээ.Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр “Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ой”-г тэмдэглэх тухай зарлиг 2008 оны арванхоёрдугаар сарын 28-нд гаргаснаар улс даяараа энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг болсон юм.
