
УДБЭТ анх 1963 онд Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн “Евгений Онегин” дууриар нээлтээ хийж байсан билээ. Энэхүү гурван бүлэг, долоон үзэгдэлт дуурь нь хүмүүсийн нийтлэг мөн чанар, ялангуяа залууст тохиолдох хайр сэтгэлийг олон талаас нь харуулж хайр сэтгэлээрээ учирч буй залуус хувийн зан араншнаас болж хувь заяа нь хэрхэн шийдэгдэж байгааг хөгжмийн тансаг хэллэгээр илэрхийлсэн дэлхийн сонгодог бүтээл юм.
Хаана: УДБЭТ
Хэзээ: 11/12, 11/13-ны өдөр 17:00 цагаас

