
“Эрэл”-ийн Б.Эрдэнэбат, түүний өмгөөлөгч Н.Цэцэгмаа болон Нийслэлийн прокуроруудыг АТГ-аас шалгаж эхэлжээ. Тодруулбал, “Эрэл” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбат нь өөрийн өмгөөлөгч Н.Цэцэгмаагаар дамжуулан Нийслэлийн Прокурорын удирдлагууд болон хяналтын прокурор М.Энхбаатар нарт хээл хахууль өгч, өөрийн үйлдсэн Хөгжлийн банктай холбоотой эрүүгийн хэрэг болон ЦЕГ-ын Эрүүгийн Цагдаагийн Албаны Эдийн Засгийн Гэмт Хэрэгтэй Тэмцэх Газарт шалгагдаж байсан 20 тэрбум төгрөг бусдаас залилсан гэмт хэргээ хаалгахаар авлига, хээл хахууль өгсөн байж болзошгүй үйлдлийг АТГ-аас шалгаж эхэлсэн байна.
Энэ талаар АТГ-аас тодруулахад “Шалгаж байгаа нь үнэн. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.
